Нийслэл хотын нийтийн тээврийн автобусны төлбөр 1,000 төгрөг болж нэмэгдсээр 10 хоног болж байна.
Энэ хугацаанд иргэдээс автобусны хойд хаалганы буюу буухдаа Umoney карт уншуулах зориулалттай төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ. Уг зөрчлийг “Улаанбаатар смарт карт” ХХК-аас хэвийн болгосон байна. Иймд автобуснаас буухдаа картаа уншуулах төхөөрөмж ажиллахгүй байвал 7004- 4040, 7015-1289 дугаарт холбогдож "Улаанбаатар смарт карт” ХХК болон Нийтийн Тээврийн Бодлогын Газарт мэдээлэхийг зөвлөв. Автобусны хойд хаалганы төхөөрөмж ажиллахгүй тохиолдолд иргэд дараагийн автобусанд суухдаа дахин 1,000 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Харин төхөөрөмж хэвийн тохиолдолд өдөрт 1,000 төгрөгөөр дөрвөн удаа зорчиж байгаа билээ.
| Буухдаа уншуулах төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23