Хавдар судлалын үндэсний төв роботоор мэс засал хийхээр төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл ирэх наймдугаар сараас роботоор хагалгаа хийхээр болжээ. Эмч нар хагалгааны явцад өвчтөний судсыг энгийн нүдээр хардаг байсан бол наймдугаар сараас роботын тусламжтайгаар 10 дахин томруулж харах боломжтой аж. Роботоор хагалгаа хийснээр өвчтөний хэвлийг нээхгүйгээр хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийх юм байна.

Энэ талаар ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэхүү ярихдаа “Бид анх удаа элэгний донорын хагалгааг дурангаар амжилттай хийлээ. Цаашид ч бусад мэс заслыг дурангийн аргаар хийнэ. Мөн роботоор хагалгаа хийхээр бэлдэж байна. Роботын хагалгаанд үндсэн найман сургагч багш бэлдэж байна. Нэг жилийн хугацаанд бэлдсэн бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд дуусна. Үүний дараа роботын хагалгаа хийж эхдэх юм. Энэхүү хагалгааг хийхдээ робот нь мэс заслын өрөөнд байх бөгөөд роботын машиныг удирдаж байгаа хүн гэрээсээ, байгууллага дотроо, эсвэл хаана ч байсан удирдах боломжтой. Хамгийн гол нь өвчтөний бие рүү орж байгаа роботын гар мэс заслын өрөөндөө ажиллаж, бид холоос дурандаж удирдах юм” гэв.
Тус хагалгаа хийх төхөөрөмж нь гурван тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Робот мэс заслыг маш нарийн төхөөрөмжөөр хүний бие дээр аюулгүй, шинэлэг технологиор өндөр түвшинд хийх юм. Робот мэс засал нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийхээс гадна мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм. Мөн хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдэлийг бууруулж, ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад улам илүү сайжруулдаг байна.
| ХСҮТ наймдугаар сараас роботоор мэс засал хийж эхэлнэ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00