Хавдар судлалын үндэсний төвд 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлсэн. Энэ оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ.
Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг. Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн. Өнөөдөр /2025.02.10/ анхны хагалгаагаа амжилттай хийлээ. Эрүүл байж, бусдад амьдрал бэлэглэж буй донорын элгийг хөнөөл багатай дурангийн аргаар тайрч авснаар донор маань хагалгааны дараа богино хугацаанд илаарших, биед үүсэх шархны хэмжээ жижиг болж гоо сайхны хувьд хохирол бага байх боломж бүрдэж байна.
Тус төвд хийгдэж буй анхны мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн мэс заслын зөвлөх профессор Kwang Woong Lee, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран хийж зөвлөн туслалаа.
Цаашид уг мэс заслыг бүрэн нутагшуулах зорилгоор ХСҮТ нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Профессор Kwang Woong Lee-ийн багийнхан 2015 оноос амьд донорт дурангийн аргаар баруун элэг тайрах мэс засал хийж эхэлсэн бөгөөд робот болон дурангийн аргыг ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэс заслын цөөхөн багуудын нэг юм.
Монгол хүний эрүүл, элэг бүтэн амьдралын төлөө хамтран ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар, технологид Монгол эмч нар суралцах боломжийг олгож буй БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг (SNUH), ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү түүний удирдлагын багийнхан, элэгний хавдрын мэс заслыг эх орондоо бүрэн нутагшуулахын төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн зөвлөх эмч Ж.Чинбүрэн, түүний бэлтгэсэн баг болох ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Г.Үнэнбат эрхлэгчтэй хамт олонд амжилт хүсье.
| Донорын элгийг дурангаар тайрах анхны мэс заслыг амжилттай хийжээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00