-ОХУ Монголтой хилээ нээхгүй байж магадгүй нь-
Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард бүх нийтийн вакцинжуулалт эхэлснийхээ дараа хөрш орнуудтай хил нээх төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал, ОХУ-тай энэ сар гэхэд хилээ нээнэ гэсэн төлөвлөгөө танилцуулж байлаа. Гэвч одоогийн нөхцөл байдлаас болоод энэ төлөвлөгөө биелэхгүй байх эрсдэл үүсжээ. Хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай нөхцөл байдлыг маш хүнд, “сүйрэлд ойрхон” гэх мэтээр бичиж, хил нээх асуудал хойшилж магадгүй гэж сануулж байна. Монголд дельта хувилбарын вирус тархаж байгаа нь мөн оросуудын болгоомжлолыг төрүүлж байгаа бололтой.
Монгол дахь цар тахлын нөхцөл байдлын талаар хойд хөршийн gazeta-n1.ru цахим хуудаст мэдээлэл гарчээ. Уг мэдээлэлд Монгол дахь цар тахлын цаашдын төлвийг “Сүйрэлд ойрхон” хэмээн тодорхойлсон нь анхаарал татсан юм. Уг мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.
“Энэ сарын 1-ний өдөр Монгол Улсад коронавирусээр халдварласан 3724 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өнгөрсөн наймдугаар сард өдөрт 1-2 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад энэ үнэхээр өндөр үзүүлэлт бөгөөд дотоодын хэвлэлүүд нь энэ нөхцөл байдал нь өнөөдөр эхэлсэн хичээлийн шинэ жилийг дундаас нь тасалдуулах вий хэмээн бичиж байгаа юм.
Монгол Улс 2020 оныг тусгаарлалт, хорио цээрийн хатуу дэглэмд өнгөрүүлсэн. Үүнийхээ ачаар өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо нэг оронтой тоонд багтаж байв. Харин 2021 оны хоёрдугаар сард, бүх нийтийн вакцинжуулалт эхэлсний дараа тохиолдлын тоо санаанд оромгүйгээр огцом өсжээ. Улмаар халдварласан тохиолдлын тоо нь нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа гэж хэлж болох Буриадын БНУ-ынхаас дөрөв дахин илүү гараад байна. Иргэдийн 68 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан ч халдварын тохиолдол буурахгүй байгаа нь импортын вакцин Энэтхэгийн дельта хувилбарын вирусийн эсрэг үйлчилгээ муутай байгаатай холбоотой. Монгол Улс энэ намар ОХУ-тай хилээ нээх төлөвөлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай болжээ”.
Ийм утгатай мэдээлэл нийтлэгджээ. Оросын хэвлэлд гарсан энэхүү мэдээллийг “Муу амласан” гэж хэлж болох ч яг одоо байгаа нөхцөл байдлыг харахад бас огт худлаа биш гэдэг нь харагдаж байна. Халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалаад дээд үзүүлэлтээ шинэчиллээ /Өчигдөр 3724, өнөөдөр 3805/. Хичээлийн шинэ жил эхэлж, сурагчид танхимаар хичээллэж байгаа, улирлын томуу дэгдэх цаг дөхсөн гээд бодохоор нөхцөл байдал “сүйрэлд ойрхон” биш юм гэхэд “сайн” гэж хэлэхээргүй байгаа нь үнэн юм. Монголчуудын хувьд цар тахлын сорилт дуусаагүй байна...
| Гаднынхан Монгол дахь цар тахлын нөхцөл байдлыг “Сүйрэлд ойрхон” гэж тодорхойлж байна |
2026-04-15 11:37:26
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
2026-04-13 13:08:44
2026-04-17 12:43:55
"Монгол банк"-ны Б.Лхагвасүрэн Тэрбум мод сангийн зөвлөлийг удирдаж байна
2026-04-17 11:56:20
Нас барсан аавынхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь илэрчээ
2026-04-17 11:47:46
2026-04-17 11:22:38
2026-04-17 11:12:18
2026-04-17 11:06:15
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Согтуурч, мансуурсан жолоочоос ₮100 мянгын хахууль авсан цагдаад 2 жилийн хорих ял оноолоо
2026-04-17 10:20:04
Сүүлийн нэг жилд 262 хүн мал хулгайгаар 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
2026-04-17 10:11:50
2026-04-17 09:51:01
2026-04-17 09:44:10
2026-04-17 09:41:55
2026-04-17 07:15:02
2026-04-17 07:10:00
2026-04-16 16:36:28
Улаанбурханаар нас барсан тохиолдол 17 боллоо
2026-04-16 16:29:52
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Өрхийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг нэмж, дундаж үнийг 95969 төгрөг болголоо
2026-04-16 15:58:19
2026-04-16 15:02:47
2026-04-16 14:51:07
“ДЦС-3” ТӨХК-ийн өр ₮37.5 тэрбум, авлага ₮38 тэрбум байна
2026-04-16 14:10:52
БГД-т 9,2 килограмм “Мөнгөн ус” худалдах зорилгоор хадгалж байжээ
2026-04-16 14:03:52
2026-04-16 13:54:42
2026-04-16 13:25:31
2026-04-16 13:19:23
Дөрөв хоногт цахилгаан дугуй, суррон, мопедийн 48 осол гарчээ
2026-04-16 12:31:45
УДЭТ-ын гадаа өв соёл таниулах түр байгууламж байршуулна
2026-04-16 12:23:07
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Таван шарын гармын баруун талын замыг 7 хоног хаана
2026-04-16 10:26:24
Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-04-16 10:21:16
18 жүдоч Азийн аваргыг зорилоо
2026-04-16 10:02:27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-16 09:56:51
Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-16 09:53:16
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54