ҮСХ: Хүнс, ундааны үнэ 21.5 хувиар өсөж, инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлэв

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа.

Монгол Улсын хэрэглээний үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар эрчимжсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц долоодугаар сард 13 хувьтай гарч байсан тул үнийн өсөлтийн хурд нэг сарын хугацаанд бага зэрэг саарсан үзүүлэлттэй байна.

Инфляцын өсөлтийг бүлгээр нь авч үзвэл барааны үнэ 13 хувь, үйлчилгээний үнэ 10.9 хувиар өссөн байна. Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ. Тухайлбал, хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн хугацаанд 21.5 хувиар өссөн нь инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлсэн байна.

Мөн согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 7.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.4 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 8.9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувиар өсжээ.

Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ 11.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 7.7 хувь, боловсролын үйлчилгээ 17.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 16.4 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 17.1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.6 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


ҮСХ: Хүнс, ундааны үнэ 21.5 хувиар өсөж, инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ