ОХУ-ын и-спортын “Team Spirit” баг Dota2 The International тэмцээнд түрүүлж, 18 сая ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын багтдаг бүсийн багууд энэ тэмцээнд 10 жил түрүүлж чадаагүй /Украины NAVI 2010 онд түрүүлсэн/, сүүлийн долоон жил шөвгийн дөрөвт ч үлдэж чадаагүй хар цувралыг “Team Spirit” ийнхүү эцэслэсэн байна. “Team Spirit” багийн гишүүдийн дундаж нас 20 байсан нь тэмцээнд оролцсон багуудаас хамгийн залуу нь байжээ. Дээр нь энэ баг дотооддоо шилдэг нь биш /ОХУ-ын өөр нэг шилдэг баг ”Virtus.pro”-д 29 дараалж хожигдоод байжээ/ байсан тул оросууд энэ удаагийн ялалтыг нь Үнсгэлжингийн үлгэртэй зүйрлэж байна.
Багийн бүрэлдэхүүнд Ярослав Найденов (Miposhka), Магомед Халилов (Collapse), Александр Хертек (Torontotokyo), украин залуус Мирослав Колпаков (Mira), Илья Мулярчук (Yatoro) нар тогложээ.
Энэ баг эхний хоёр тоглолтдоо хожигдож, хэсэгтээ сүүл мушгиж явсан ч дараа нь Fnatic (2:0), дэлхийн хоёр удаагийн аварга OG (2:0), нэг нутгийн Virtus.pro (2:1) болон IG (2:0), Team Secret (2:1)-ийг дараалан хожсон аж. Хэсгээсээ таван хожил, гурван хожигдолтой шалгарсан байна.
“Team Spirit” 18 сая ам.доллар хүртсэн бол хоёрт орсон PSG.LGD, 5,2 сая, гуравдугаарт орсон “Team Secret” 3,6 сая ам.долларын шагнал авчээ. “Dota2 The International” тэмцээний нийт шагналын сан 40 сая ам.доллар байжээ.
| Тува хүү Александр Хертекийн баг Dota2 The International тэмцээнд түрүүлж 18 сая ам.доллараар шагнууллаа |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20