Английн “Ньюкасл” баг Саудын Арабын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сангийн мэдэлд очсон билээ. Иэнгэснээр баг илүү амбийцтай төлөвлөгөө зохиож, багийн амжилт илүү сайжирна гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл тус баг ойрын үед хийж магадгүй наймаануудын талаар нэгэн таамаглал гарчээ. Уг таамагт бичсэнээр ирэх өвлийн солилцоогоор эхний наймаагаа хийж эхлэх гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоо байгаа тоглогчдоос Аллан Сен Максимин, Мигель Альмирон, Жо Уиллок, Каллум Уилсон нар багт үлдэж, ирээдүйн төлөвлөгөөнд оролцох магадлал өндөр гэнэ. Үлдсэн байрлал дээр харин шинэ тоглогч хайх магадлал өндөр ажээ.
Тэгэхээр, Килиан Мбаппе, Поль Погба, Ансу Фати нарыг бүх баг мөрөөддөг ч “Ньюкасл” одоохондоо байрлал муутай байгаа тул тэднийг мөрөөдөж арай зүрхлэхгүй байна. Байраа бага, багаар дээшлүүлж, “Аваргуудын лиг”-ийн байранд ороод ирэхийн цагт харин том тоглогчид хүссэн хүрээгүй ирэх нь тодорхой.
Яг одоо шинэ, сайн тоглогч гайгүй авчихья гэсэн багууд “Барселона”-д анхаарал хандуулж байгаа. Каталоны баг санхүүгийн хувьд маш хүнд байдалд орчихоод байгаа билээ. “Барса”-гаас “Ньюкасл”-д хэрэгтэй тоглогч гэвэл Усман Дембеле байна. Сен Максимен-Усман Дембеле гэсэн жигүүрийн хослол “Ньюкасл”-ын дэмжигчдэд таалагдах байсан нь лавтай. Усманаас гадна “Марсель”-ийн хагас хамгаалагч, яг одоо хөгжшин тивдээ л хамгийн олон талтай, шилдэг гэж тооцогдож буй Бубакар Камара “Ньюкасл”-ын бас нэг зорилго байж болох юм.

Төвийн хамгаалагчийн тухайд, “Бернли”-гийн Жеймс Тарковскиг урвуулбал тун дажгүй. Энэ байрлалд ер нь англи тоглогч авах магадлал өндөр гэнэ. Шаазгайнууд өнгөрсөн жил Жо Уилоокийг багагүй мөнгө зарж авсан. Тэгвэл энэ тоглогч өвлийн солилцооноос хойш сэлгээнд суух магадлал өндөр байна.
“Ньюкасл”-ыг хүчирхэгжүүлж чадах өөр хоёр тоглогч бол “Барселона”-гийн Сержи Роберто, “Милан”-ы Франк Кесси нар. Алиныг нь ч авсан бай багт маш ашигтай наймаа болно гэнэ.
Хаалгачийн байрлалд одоо байгаа Мартин Дубравка, Карл Дарлоу хоёрын хэнд нь ч үлдэх магадлал байхгүй. Шинэ тоглогч авах нь тодорхой бөгөөд тэр нь Андре Онана байх магадлал өндөр юм байна. “Аякс”-ын хаалгач тэрээр хар тамхи хэрэглэсний улмаас тоглох эрхээ хасуулсан, шийтгэлийн хугацаа нь дуусч байгаа билээ.
Эцэст нь, довтолгоонд Каллум Уильсон сайн ч түүнийг орлох хэмжээний сайн тоглогч зайлшгүй хэрэгтэй. Тэр нь Премьер лигийн арвин туршлагатай Пьер Ляказетт байх магадлал өндөр ажээ.
| “Ньюкасл”-ын ойрын үед хийж магадгүй наймаанууд |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32