Норвегийн Осло хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс манай баг тамирчид нийт зургаан медаль хүртэж, нэг ДАШТ-ээс хамгийн олон медаль зүүсэн дээд амжилтаа давлаа. Манай шигшээ өмнө нь 2013 онд Унгарын Будапештэд болсон ДАШТ-ээс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
Өчигдөр манайхан хоёр хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдсөн Э.Даваачимэг эхний тойрогт Туркийн Эльвира Камалоглуг 11:0 оноогор цэвэр ялж наймд үлдээд Энэтхэгийн Аншу Аншуд 1:5-оноогоор хожигдсон. Энэтхэг бөх нь Украины Саломиия Винникийг 11:0 оноогоор цэвэр хожиж аваргын төлөө гарч ирсэн тул манай бөхөд дагах боломж гарсан. Улмаар манай бөх боломжоо ашиглаж Казахстаны Нилуфар Раимоваг 10:0, Украины Саломийя Винникийг 11:8 оноогоор хожин дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Түүний медаль “Осло 2021” ДАШТ-ээс манай багийн хүртсэн тав дахь медаль байсан юм.
59 кг-ын жинд өрсөлдсөн Б.Шоовдор ДАШТ-ий гурав дахь хүрэл медалиа Ослогоос хүртсэн. Манай бөх энэ тэмцээнд ОХУ-ын Светлана Лапитоваг 2:1 оноогоор хожоод Японы Акиэ Ханайд 0:6 оноогоор дийлдсэн. Япон бөх нь дараагийн даваанд АНУ-ын Майя Нельсоныг 4:1-ээр хожиж аваргын төлөө шалгарсан тул манай бөх дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Манай бөх дагах барилдаанд Казахстаны Диана Каюумоваг 6:0, хүрэл медалийн төлөө Майя Нельсонг 4:3-аар хожин медалийн тавцанд зогсох эрхтэй болов. Манай баг 78 оноо авч албан бус багийн дүнгээр Япон, АНУ-ын ард гуравдугаар байрт орлоо. Эрчүүдийн баг 56 оноогоор зургадугаар байр эзэлж манай хоёр баг аль аль нь Дэлхийн цомын тэмцээнд оролцох болзол хангасан юм. Монголын баг анх удаа ДАШТ-ий бүх өдөр медаль хүртсэн, эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн, эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд анх удаа медаль хүртсэн зэрэг содон амжилттайгаар “Осло 2021” ДАШТ-ийг өндөрлүүлж байна.
“Осло 2021” ДАШТ-ий медальтнууд
Эрэгтэй
57 кг
1. Томас Гилман АНУ
2. Алиреза Сарлак Иран
3. Арыйан Тютрин Беларусь
Хорст Лер Герман
61 кг
1. Абасгаджи Магомедов ОХУ
2. Дэйтон Дуэйн Фикс АНУ
3. Арсен Арутюнян Армен
3. Тошихиро Хасэгава Япон
65 кг

1. Загир Шахиев ОХУ
2. Амирмохаммад Язданичерати Иран
3. Т.Тулга Монгол
Алибек Осмонов Кыргызстан
70 кг
1. Магомедмурад Гажиев Польш
2. Эрназар Акматалиев Кыргызстан
3. Евгений Жербаев ОХУ
Зураб Якобишвили Гүрж
74 кг
1. Кайл Дейк АНУ
2. Таймураз Салказанов Словак
3. Тимур Бижоев ОХУ
3. Фазиль Эрлимаз Турк
79 кг
1. Жордан Барроуз АНУ
2. Мохаммад Ноходилареми Иран
3. Радик Валиев ОХУ
Ника Кенчадзе Гүрж
86 кг
1. Хасан Яздани Иран
2. Дэвид Тэйлор АНУ
3. Абубакар Абакаров Азербайжан
3. Артур Найфонов ОХУ
92 кг
1. Камран Гасемпур Иран
2. Магомед Курбанов ОХУ
3. Жейден Кокс АНУ
Осман Нурмагомедов Азербайжан
97 кг
1. Абдулрашид Садулаев ОХУ
2. Кайл Снайдер АНУ
3. Можтаба Голейж (Иран), Магомед Закариев Украин
125 кг

1. Амир Заре Иран
2. Гено Петриашвили Гүрж
3. Таха Акгюль Турк
3. М.Лхагвагэрэл Монгол
Эмэгтэй
50 кг.
1. Рэмина Ёшимото Япон
2. Сара Хильдебранд АНУ
3. Надежда Соколова ОХУ
Долгоржавын Отгонжаргал Монгол
53 кг.
1. Акари Фүжинами Япон
2. Юлия Леорда Молдав
3. Саманта Стюарт Канад
Катаржина Кравчик Польш
55 кг
1. Цүгүми Сакүраи Япон
2. Нина Хеммер Герман
3. Александра Хоменец Украин
Женна Буркерт АНУ
57 кг

Хелен Луис Марулис АНУ
Аншу Аншу Энэтхэг
Эрхэмбаярын Даваачимэг Монгол
Саэ Нанжо Япон
59 кг
Биляна Живкова Дудова Болгар
Акиэ Ханай Япон
Баатаржавын Шоовдор Монгол
Сарита Сарита Энэтхэг
62 кг
1. Айсулуу Тыныбекова Кыргызстан
2. Кайла Миракл АНУ
3. Нонока Озаки Япон)
Энбатын Гантуяа Монгол
65 кг
1. Ирина Рингач (Молдав)
2. Мива Морикава (Япон)
3. Форрест Молинари АНУ
Йоханна Маттссон Швед
68 кг
Меерим Жуманазарова Киргизстан
Рин Мияжи Япон
Тамыра Менса Сток АНУ
Ханум Валиева ОХУ
72 кг
Масако Фуруичи Япон
Жамилиа Бакбергенова Казахстан
Анна Шелл Герман
Бюсе Тосун Турк
76 кг.
1. Аделин Грэй АНУ
2. Эпп Мяэ Эстони
3. Айпери Медет Кызы Кыргызстан
Самар Хамза Египет
| Бөхийн чөлөөт барилдааны шигшээ баг “Осло 2021” ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, дээд амжилтаа давтлаа |
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
Дархан аваргын сургууль сонгомол бөхийн багш, дасгалжуулагч бэлдэнэ
2026-04-03 15:56:23
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32