НБОГ: Баавгайтай таарвал эгцэлж харахгүй, аажмаар ухраарай

Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байна. 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай (Ursus arctos) орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.
Хамгийн сүүлд буюу 3 дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгдсэн байна. Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Баавгайтай таарсан тохиолдолд:
Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар – 72720303, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

May be an image of text


НБОГ: Баавгайтай таарвал эгцэлж харахгүй, аажмаар ухраарай
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ