Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнөөдөр (2026.09.07) Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Сандагийн Магнайсүрэн Монгол Улсын 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.
Аудитаар төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай нийцэж байгаа боловч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг аудитын дүгнэлтэд онцолжээ. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна.
Аудитаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна. Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа “Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй”-г онцлов.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого болон эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй боловч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
| 2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа |
Бэлтгэл хурандаа К.Женискүл Нараг казах түмнээс уучлалт гуйхыг шаардлаа
2026-09-08 11:46:09
БНСУ-ын визийн хүсэлтийг 14 хоногт шийдэх боломжийг судална
2026-09-08 11:28:00
АНУ-д зорчих монгол улсын иргэдийн анхааралд
2026-09-08 10:14:23
НБОГ: Баавгайтай таарвал эгцэлж харахгүй, аажмаар ухраарай
2026-09-08 16:42:16
СЭМҮТ-ийн эрхлэгч Б.Алтанзул өвчтөнийхөө халамжийн тэтгэмжийг дөрвөн жил завшжээ
2026-09-08 16:39:38
Самарт явсан хүмүүс 49 настай эрэгтэй дээр бензин асгаж, шатаажээ
2026-09-08 16:19:28
27 хүн нийлж 334 тооны мал хулгайлжээ
2026-09-08 15:43:12
Гурван төрлийн спортын мастер Ц.Лхагвасүрэн 24 насандаа таалал төгслөө
2026-09-08 15:10:46
2026-09-08 14:59:20
2026-09-08 13:56:02
Бэлтгэл хурандаа К.Женискүл Нараг казах түмнээс уучлалт гуйхыг шаардлаа
2026-09-08 11:46:09
9 настай дагавар хүүхдээ алахыг завджээ
2026-09-08 11:33:25
БНСУ-ын визийн хүсэлтийг 14 хоногт шийдэх боломжийг судална
2026-09-08 11:28:00
Шаардлага хангаагүй тул зах зээлээс эргүүлэн татаж байна
2026-09-08 11:19:14
Банчин Ойбрүл Ринбүчи өрхийн эмнэлэгт умайн хавдар илрүүлдэг камер хандивлалаа
2026-09-08 10:59:44
АНУ-д зорчих монгол улсын иргэдийн анхааралд
2026-09-08 10:14:23
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна
2026-09-08 10:03:36
2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
2026-09-08 09:29:43
2026-09-07 16:52:00
Аутизм, хөгжлийн хоцрогдлыг мориор эмчлэх төв байгууллаа
2026-09-07 15:55:07
2026-09-07 15:49:09
2026-09-07 15:31:34
Баян суманд цагдаа унаач хүүхдийг машинаар дайрчээ
2026-09-07 15:08:29
2026-09-07 13:20:13
2026-09-07 12:58:08
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн
2026-09-07 11:21:55
Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна
2026-09-07 11:03:48
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээлээ
2026-09-07 10:37:17
2026-09-07 10:27:00
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
2026-09-07 09:43:48
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
2026-09-07 09:37:07
Улаанбаатарт 17 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-09-07 09:05:59