Цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женискүл Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлддийг талаар УИХ-ын ёс зүйн дэд хороо, ХЭҮК, Ерөнхийлөгчийн тамгын газарт хандлаа.
Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд
2026.09.07. Улаанбаатар хот
Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна. Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.
Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.
Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяа- Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна.
1. УИХын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах,
2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах,
3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах
Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна
Монгол Улсын иргэн К.Женисгүл
| Бэлтгэл хурандаа К.Женискүл Нараг казах түмнээс уучлалт гуйхыг шаардлаа |
БНСУ-ын визийн хүсэлтийг 14 хоногт шийдэх боломжийг судална
2026-09-08 11:28:00
АНУ-д зорчих монгол улсын иргэдийн анхааралд
2026-09-08 10:14:23
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна
2026-09-08 10:03:36
НБОГ: Баавгайтай таарвал эгцэлж харахгүй, аажмаар ухраарай
2026-09-08 16:42:16
СЭМҮТ-ийн эрхлэгч Б.Алтанзул өвчтөнийхөө халамжийн тэтгэмжийг дөрвөн жил завшжээ
2026-09-08 16:39:38
2026-09-08 16:19:28
27 хүн нийлж 334 тооны мал хулгайлжээ
2026-09-08 15:43:12
Гурван төрлийн спортын мастер Ц.Лхагвасүрэн 24 насандаа таалал төгслөө
2026-09-08 15:10:46
2026-09-08 14:59:20
2026-09-08 13:56:02
Бэлтгэл хурандаа К.Женискүл Нараг казах түмнээс уучлалт гуйхыг шаардлаа
2026-09-08 11:46:09
9 настай дагавар хүүхдээ алахыг завджээ
2026-09-08 11:33:25
БНСУ-ын визийн хүсэлтийг 14 хоногт шийдэх боломжийг судална
2026-09-08 11:28:00
Шаардлага хангаагүй тул зах зээлээс эргүүлэн татаж байна
2026-09-08 11:19:14
Банчин Ойбрүл Ринбүчи өрхийн эмнэлэгт умайн хавдар илрүүлдэг камер хандивлалаа
2026-09-08 10:59:44
АНУ-д зорчих монгол улсын иргэдийн анхааралд
2026-09-08 10:14:23
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна
2026-09-08 10:03:36
2026 оны төсөвт оруулах өөрчлөлтийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
2026-09-08 09:29:43
2026-09-07 16:52:00
Аутизм, хөгжлийн хоцрогдлыг мориор эмчлэх төв байгууллаа
2026-09-07 15:55:07
2026-09-07 15:49:09
2026-09-07 15:31:34
Баян суманд цагдаа унаач хүүхдийг машинаар дайрчээ
2026-09-07 15:08:29
2026-09-07 13:20:13
2026-09-07 12:58:08
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн
2026-09-07 11:21:55
Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна
2026-09-07 11:03:48
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээлээ
2026-09-07 10:37:17
2026-09-07 10:27:00
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
2026-09-07 09:43:48
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
2026-09-07 09:37:07
Улаанбаатарт 17 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-09-07 09:05:59