Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь 07 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Эрэн сурвалжлах ажиллагааны явцад “…амь хохирогч Л-ийг энэ оны 07 дугаар сарын 10-ны өдөр Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон…” байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст үргэлжлүүлэн явагдаж байна.
Хэргийг сануулахад алба хаагч Л долоодугаар сарын 9-нд цол нэмсэн. Энэ өдрөөс эхлэн сураггүй болсон байдаг. Гэр бүлийнхэн сарын дараа цагдаад мэдэгдсэн учир нь амь хохирогёийн утас нь асаалттай, фээсбүүк чат нь идэвхтэй харагддаг. Тэр ч бүү хэл удаа гэр бүлийнхнээсээ мөнгө гуйж өөрийн данс руугаа хийлгэж байсан учир "амьд байна" хэмээн итгэсээр сар болжээ. Харамсалтай нь Л-г долоодугаар сарын 10-нд буюу сураггүй болсны маргааш нь хөнөөжээ.
| Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00