Баян суманд цагдаа унаач хүүхдийг машинаар дайрчээ

Төв аймгийн Баян суманд цагдаагийн албан хаагч авто машинаар хүүхэд дайрч гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Баян сумын баяр наадам энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр болж, шүдлэн насны морьд уралдах үеэр “Цавчир” багийн засаг дарга нь уралдахаар гарааны зурвас руу хөдөлж байсан хүүхдийг зогсоо гэх үүрэг чиглэлийг цагдаад өгчээ. Ингээд тус сумын цагдаагийн албан хаагч унаач хүүхэд рүү чулуу шидэж, авто машинаар дайрсны улмаас хүүхдийн 6-7 шүд булгарч, нүүр хэсэг шалбарч гэмтсэн зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд авсан байна. Хохирогч хүүхдийн ар гэрийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллага хүүхдийн эрхийг хангаж ажиллаагүй, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалаагүй, хууль хяналтын байгууллага нь сул ажиллаж байна гэв. 


Баян суманд цагдаа унаач хүүхдийг машинаар дайрчээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ