Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн 

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун төсвийг хууль бусаар захиран зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Мөн "Самданнямын Мөнхчулууны асуудлаар Засгийн газрын хяналт шалгалтын баг Дундговьд ирж 3 хоног ажиллаад уржигдар буцсан.
90 тэрбумын төсөвтэй аймгийн төсвийг захиран зарцуулахдаа 50%-д нь хуулийн зөрчил гаргасан, төрийн худалдан авах ажиллагаа/тендрүүд/-г зохион байгуулахдаа бусдад давуу байдал олгосон, 1 жилийн дотор хөрөнгө орлого нь 4 тэрбум төгрөгөөр өссөн, төрийн албаны зөвлөлийн зөвлөмж болон холбогдох хуулийг зөрчин халаа сэлгээ хийсэн этгээдэд, авлигачидтай тэмцэнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ₮" хэмээн иргэн Ганбаатар  цахим орчинд мэдээлэл түгээсэн. 

Тухайн асуудлаар Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга П.Бүрэнжаргалаас тодруулахад "Манай аймагт Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас өвлийн бэлтгэл ажил мөн ашиглалтад орж амжаагүй 90 хувьтай явж байгаа шатаах зуухан дээр шалгалт хяналт ирж ажилласан. 
Энэхүү зуух маань санхүүжилтийн асуудлаас болоод ашиглалтад ороогүй байгаа. Одоо бид төсвийн тодотголыг хүлээж байна. Дулаантай холбоотой өргөдөл гомдол очсон юм билээ. Манай аймагт өнгөрсөн жил дулааны холбогдолтой асуудал гарсан юм. Түүнтэй холбоотойгоор гомдол санал ирээд тэр хүрээнд ирж шалгаад явсан. Мөн ажил үүргийн томилгоотой холбоотой бол манай төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Энхтайван гэж хүний өргөдөл гомдлын асуудал байгаа. Энэ хүний  асуудлыг нь бид хууль хяналтын байгуууллагад шилжүүлсэн. Тэгээд өөрөө эргээд тамгын газрыг үндэслэлгүй халсан гээд шүүхэд гомдол гаргасан маргаан бол явж байгаа. Тэр өргөдлөөр очсон учраас холбогдох материалыг татан авч шалгаж байна лээ". Ийм хоёр үндэслэлээр ЗГХЭГ-аас шалгалт ирээд явсан" гэлээ. 


Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн 
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0