2026 оны 9 дүгээр сарын 3-ны орой гүний уурхайн өргүүрийн ажиллагаа саатсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой "Оюутолгой" компаниас дараах тодруулгыг хүргэж байна.
"Тухайн өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүссэн. Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсож саатсан ба ажиллагааг сэргээхэд хугацаа шаардагдсан. Уурхайн холбогдох багууд нягт уялдаатай ажиллаж, өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй бөгөөд бэртэл гэмтэлгүй гаргасан.
Өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, тогтмол хяналт тавьж ажилласан.
Ажилтнуудыг гадарга руу гарсан даруйд эмч, сэтгэл зүйч нар хүлээн авсан бөгөөд сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг ажилтнууд болон гэр бүлд нь үзүүлж байна.
Бидний хувьд ажилтнуудын маань аюулгүй байдал, эрүүл мэнд ямагт нэгдүгээрт тавигддаг. Болсон үйл явдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд бид шаардлагатай сайжруулалтуудыг авч хэрэгжүүлэх болно" гэв.
| Шувуунаас болж Оюутолгойн гүний уурхайд цахилгаан тасарч, өргүүр саатсан байна |
2026-09-07 13:20:13
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
2026-09-07 13:20:13
2026-09-07 12:58:08
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн
2026-09-07 11:21:55
Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна
2026-09-07 11:03:48
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээлээ
2026-09-07 10:37:17
2026-09-07 10:27:00
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
2026-09-07 09:43:48
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
2026-09-07 09:37:07
Улаанбаатарт 17 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-09-07 09:05:59
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2026-09-06 09:39:49