Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун төсвийг хууль бусаар захиран зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Мөн "Самданнямын Мөнхчулууны асуудлаар Засгийн газрын хяналт шалгалтын баг Дундговьд ирж 3 хоног ажиллаад уржигдар буцсан. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГХЭГ-аас ирсэн шалгалтын тухай дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын зургаан гишүүн аймгийн Засаг даргыг огцруулах тухай гомдол гаргасантай холбоотойгоор ЗГХЭГ болон ЗГХХГ-аас шалгалт ирсэн нь үнэн. Бид гомдолд дурдсан асуудал бүрээр шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгч, аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцуулсан.
Гомдолд хэд хэдэн асуудлыг хөндсөн байсан.
Нэгдүгээрт, Төрийн сангийн даргаар ажиллаж байсан эмэгтэйг улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэх асуудлыг тавьсан.
Төрийн сангийн даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөггүй. Энэ нь аймгийн ЗДТГ-ын даргын томилж, чөлөөлдөг албан тушаал юм.
Тухайн албан хаагч нь сумдын төсөвт тус бүр 10 сая төгрөг дур мэдэн нэмж тусгуулж, улмаар бэлнээр гаргуулан авч хувьдаа завшсан, хоршоодын тайланг хянахдаа үйл ажиллагаагүй буюу “Х” тайлан гаргуулсны төлөө тус бүр хоёр сая төгрөг авсан зэрэг олон асуудлаар ажил олгогчийн итгэлийг алдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн. Эдгээр асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.
Энхтайваны асуудлыг мөн холбогдох байгууллагад шилжүүлсэн. Мөнгө өгсөн, авсан хүмүүс нь үйлдлээ мэдүүлгээрээ нотолж, хамтдаа шалгагдаж байгаа нь үнэн. Нэг хүний үйлдлийн улмаас олон төрийн албан хаагч шалгалтад татагдаж, хөлдөө чирэгдээд байна. Эцсийн шийдвэрийг хууль хяналтын байгууллага гаргана.
Хоёрдугаарт, халаалтын зуухны доголдолтой холбоотойгоор хоёр иргэн гомдол гаргасан.
Аймгийн зүгээс тендер зарлаж, халаалтын зуухнуудыг шинэчилсэн. Өвлийн улиралд зарим зуухад доголдол гарсан бөгөөд тухай бүрд нь засварлаж ажилласан.
Тендерт шалгарсан компанийн гэрээгээр хүлээсэн баталгаат хугацаа өнөөдөр хүчинтэй үргэлжилж байна. Энэ хугацаанд гарсан гэмтэл, эвдрэлийг засварлах, шаардлагатай тоног төхөөрөмжийг солих үүргийг гүйцэтгэгч компани хүлээнэ. Үүргийнхээ хүрээнд тус компани дөрвөн зуухыг шинээр сольж, хоёр зуухыг засварлах ажлыг эхлүүлээд байна.
Баталгаат хугацаа үргэлжилж, компани засварлах, солих үүргээ хэрэгжүүлж байгаа нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэх боломжгүй. Харин гүйцэтгэгч баталгаат хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлагыг тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Мөн аймгийн усны хатуулгаас шалтгаалан зуухны труба битүүрч, хагарах доголдол гардаг. Иймд зуухыг засварлаж, солихын зэрэгцээ ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх технологийн шийдлийг хамтатган хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Сошиал орчинд аймгийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, асуудал удаа дараа нийтэлж байгаа Хүүхэнбаатарын Ганбаатартай холбоотой асуудлыг мөн баримтаар тайлбарлая.
Түүний хамаарал бүхий компани 2023 онд аймагт малын тэжээл нийлүүлэх тендерт шалгарч, санхүүжилт авсан боловч гэрээнд заасан тэжээлээ нийлүүлэлгүй явсаар 2025 он хүрсэн. Иймд гэрээг цуцалж, аймгаас авсан мөнгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс тухайн компанид аймгаас авсан мөнгөө буцаан төлөх шийдвэр гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжээд байна.
Тендерт шалгарсан компани нь тухайн үед шинээр байгуулагдсан, өөрийн тэжээлийн үйлдвэргүй, гэрээгээр хүлээсэн нийлүүлэлтийг гүйцэтгэх бодит хүчин чадалгүй компани байсан. Өөрөөр хэлбэл, тэжээл үйлдвэрлэдэггүй атлаа аймагт тэжээл нийлүүлэх тендер авсан цаасан дээрх компани байжээ.
Иргэн төрийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжлэх, гомдол гаргах эрхтэй. Харин аймгийн зүгээс хэн нэгэнтэй сошиалаар хэрэлдэх бус гэрээ, санхүүгийн баримт, шүүхийн шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагуудын үнэлгээнд тулгуурлан хариулна..." гэжээ.


| С.Мөнхчулуун: Засгийн газрын хяналт шалгалтын багт шаардлагатай бүх баримтыг гаргаж өгсөн |
2026-09-07 12:58:08
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
2026-09-07 13:20:13
2026-09-07 12:58:08
2026-09-07 12:44:19
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн
2026-09-07 11:21:55
Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна
2026-09-07 11:03:48
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээлээ
2026-09-07 10:37:17
2026-09-07 10:27:00
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
2026-09-07 09:43:48
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
2026-09-07 09:37:07
Улаанбаатарт 17 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-09-07 09:05:59
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2026-09-06 09:39:49