Гурван төрлийн спортын мастер Ц.Лхагвасүрэн 24 насандаа таалал төгслөө

Бидний хайрт хүү, дүү, ах, анд найз Зэвсэгч хүчний 032 дугаар ангийн ахлагч Цэдэн ишийн Лхагвасүрэн нь зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо. Ц.Лхагвасүрэн нь 2002 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд Цэдэн-Ишийн бага хүү болон мэндэлжээ. 

-2008-2020 онд Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль -2020-2021 онд Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан -2021 онд “МОН-АЛТИУС” дээд сургуульд элсэн орж, 2025 онд Спортын менежер мэргэжлээр суралцаж төгссөн

- 2021-2022 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид гэрээт цэргийн алба хаасан -Өмнөд Судан Улсад явагдсан “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна.

Шагнал урамшуулал:

- 2024 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медаль -Монгол улсын цэрэгжилтийн спортын мастер Олс таталтын спортын мастер Гар суниалтын спортын дэд мастер 2025 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах туухайт спортын тэмцээнд -65 кг жинд хүрэл медаль

2025 оны Улсын аварга шалгаруулах туухайт спортын тэмцээнээс -65 кг жинд 1 алт, 2 хүрэл медаль, хүчний байгууллагуудын туухайт спортын аварга шалгаруулах тэмцээнд -65кг жинд 2 алт - Дэлхийн 11 удаагийн аварга Э. Буджавын нэрэмжит туухайт спортын тэмцээнээс алт медаль

2025 оны улсын аварга шалгаруулах гар дээр суниалтын тэмцээнээс мөнгөн медаль -Улсын аварга шалгаруулах олс таталтын тэмцээний 620 кг-ын жинд алтан медаль -Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан туухайт спортын аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль -Евро-Ази тивийн аварга шалгаруулах олс таталтын дотор талбайн тэмцээний 620 кг-ын жинд алт, 680 кг-ын жинд хүрэл медаль “Condition Cup Jujitsu” аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль -2026 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах туухайт спортын тэмцээнээс хошой мөнгөн медаль цэргийн мэргэжлийн III зэрэг

2026 оны Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээнүүдэд амжилттай оролцон шагнуулжээ. Түүний минь шударга хөдөлмөрч,тусч тууштай, үлгэрлэн манайлагч хүнлэг сайхан зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан аав ээж, ахан дүүс, найз нөхөд ажлын хамт олныхоо зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.  


Гурван төрлийн спортын мастер Ц.Лхагвасүрэн 24 насандаа таалал төгслөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ