Египетийн шүүх алдартай нэвтрүүлэгчид цаазаар авах ял оноолоо

Египетийн Каир хотын эрүүгийн шүүхээс тус улсын олонд танигдсан телевизийн хөтлөгч Сара Халифа болон түүнтэй хамтран хэрэг үйлдсэн өөр 11 хүнд цаазаар авах ял оноох шийдвэр гаргажээ.

39 настай Сара Халифа нь гэмт хэрэг болон аюулгүй байдлын сэдэвт "Mission Impossible" нэвтрүүлгийг хөтлөн хүргэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн юм. Түүнийг болон бусад шүүгдэгчдийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан, гадаад улсаас бодис импортолж, 750 гаруй килограмм синтетик мансууруулах бодис хууль бусаар үйлдвэрлэн борлуулсан, мөн зэвсэг хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр буруутгажээ.

Харин нэвтрүүлэгч Сара Халифа өөрт нь тулгасан эдгээр хэргүүдийг бүрэн үгүйсгэж байгаа юм. Египетийн хууль тогтоомжийн дагуу тус ялыг Дээд шүүхэд давж заалдах боломжтой бөгөөд олон улсын томоохон хэвлэлүүд энэхүү шийдвэрийн талаар мэдээлээд байна.


Египетийн шүүх алдартай нэвтрүүлэгчид цаазаар авах ял оноолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0