Азийн хөгжлийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн барилгажилт, шинэ хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулааны хэрэгцээг хангах, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд “Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна” гэв.
Дамбадаржаа дулааны станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. “Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барьж буй 77 блок барилгын ажил дууссаны дараа шинэ хэрэглэгчдийг дулаан хангамжийн системд холбох нөхцөл бүрдэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна |
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн компанийг сая төгрөгөөр торголоо
2026-09-07 11:52:48
Дундговь ЗДТГ: Иргэний өргөдөл гомдлын дагуу шалгалт орсон нь үнэн
2026-09-07 11:21:55
Дамбадаржаа, Сэлбийн 5000 өрхийг дулаанаар хангах станцын гүйцэтгэл 70 хувьтай байна
2026-09-07 11:03:48
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээлээ
2026-09-07 10:37:17
2026-09-07 10:27:00
Алба хаагчийг алга болсных нь маргааш хөнөөж, булжээ
2026-09-07 10:18:51
2026-09-07 09:43:48
Энэ долоо хоногт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
2026-09-07 09:40:34
2026-09-07 09:37:07
Улаанбаатарт 17 хэм дулаан, багавтар үүлтэй
2026-09-07 09:05:59
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2026-09-06 09:39:49