СЭМҮТ-ийн эрхлэгч Б.Алтанзул өвчтөнийхөө халамжийн тэтгэмжийг дөрвөн жил завшжээ

Монгол улсын иргэн  Ц.Э нь 13 настайдаа тархиндаа гэмтэж унаж татдаг болсон бөгөөд СЭМҮТ-д  F07.8, F99 оношоор 2021 оны 07-р сарын 06-ны өдрөөс хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ үеэр түүний эмчлэгч эмч болох СЭМҮТ-ийн  Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч Б.Алтанзул “ …эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн халамжийн мөнгөөрөө хаа хамаагүй эм авч болохгүй” гээд нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг хаан банкны картыг нь хураан авсан байна.

Уг нь СЭМҮТ-д F-99 оноштой байнгын хэвтэн эмчлүүлдэг 219  иргэн байдаг. Тэдний 98 эмчлүүлэгчийн нийгмийн халамж авдаг картыг хариуцан ажилладаг хүн СЭМҮТ-д байдаг бөгөөд сардаа хоёр удаа дэлгүүрээс өөрсдийнх нь зөвшөөрлөөр хэрэгцээт зүйлсийг нь худалдан авч өгдөг байтал Б.Анхзул толгой мэдэн бусдын тэтгэмжийг хүнс авах, кино театр, кофе шоп зэрэгт  хувьдаа ашигласан байна.

F07.8  Тархины өвчин гэмтэл үйлийн  хямралын шалтгаант ба бие хүний төрөх үйлийн бусад органик эмгэг буюу унаж татдаг үүний улмаас сэтгэцийн өөрчлөлтөд ордог.

F-99  Хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэг буюу заавал урт хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай онош ажээ.

Эмчлүүлэгч Ц.Э-ийн хувьд унаж татахгүй л бол харилцахад хэвийн нэгэн гэдгийг гэр бүлийнхэн болон  СЭМҮТ-ийн ажилчид баталдаг.

Чухам энэ үеэс буюу эмнэлэгт хэвтсэн үеэсээ тэрбээр өөрийнхөө нийгмийн халамжийн тэтгэврийг авч чадахгүй, ойр зуурын хэрэглээний юмаа ч авч чадаагүй байна. Энэ талаар тэрбээр гэр бүлийнхэндээ хэлж байсан ч хэрэг шалгагдаагүй бөгөөд СЭМҮТ-ийн дотоод хяналтаар тодорхой болж хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад  Б.Анхзул нь СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан Ц.Э-д нийгмийн халамж хэмээн төрөөс

  •  2021оны 10-р сарын 14-ны өдрөөс 2023 оны 06-р сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 288 000,
  • 2023 оны 07-р сарын 14-ны өдрөөс  2024 оны 03-р сарын 14-ны өдөр хүртэл сар бүр 324 000,
  • 2024 оны 04-р сараас он дуустал сар бүр 375 000 төгрөг,
  • 2025 оны нэгдүгээр сараа арваннэгдүгээр сар хүртэл сар бүр 397 500 төгрөгийн нийт   16 720 000  төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэврийг ДӨРВӨН ЖИЛ НЭГ САРЫН турш ашигласан болох нь нотлогдсон байна.

АТГ-аас хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцэн Б.Алтанзул нь эмчлүүлэгчийн ар гэр рүү залгаж өргөдөл бичүүлэн авч гэмт хэргийнхээ ул мөрийг баллахыг завдсан байна. Гэвч түүний гэмт үйлдэл нь олон нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

СЭМҮТ-д эмчлүүлэгчийн нийгмийн халамжийг дөрвөн жил нэг сарын турш хувьдаа завшсан СЭМҮТ-ийн эрхлэгчээр саяхныг хүртэл ажиллаж байсан Б.Анхзулд холбогдох  энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.09.04-ны өдөр хэлэлцсэн юм.

Тэрбээр энэхүү гэмт хэргийнхээ талаар шүүх танхимд худлаа мэдүүлэхийг завдсан ч  нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгчийн асуусан асуултад бүдэрсээр байсан бөгөөд өрх толгойлсон ганц бие эх хүн, хүүхдээрээ шүүхэд өргөдөл бичүүлэн өрөвдүүлэх арга хэрэглэн яллаж буй хэргийн  хамгийн бага ялыг буюу зорчих эрх хасах ял оноож өгөхийг хүссэн юм.

Шүүхээс түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо барагдуулсан болон хувийн байдлыг нь харгалзан үзэж СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн эрхлэгч асан Б.Алтанзулд хоёр жилээр зорчих эрх хязгаарлах ял онооосн.  Улмаар 37 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь багтааснаар  Б.Анхзул нэг жил арван сар хорин гурван хоног Баянзүрх дүүргээс гарахгүй байх ял оногдуулжээ.


СЭМҮТ-ийн эрхлэгч Б.Алтанзул өвчтөнийхөө халамжийн тэтгэмжийг дөрвөн жил завшжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 32
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-19 04:15:16
    Иргэн: СЭМҮТ-ийн өнчин хүмүүсийн хэвтдэг асрамжийн тасгийн сувилагч нар тус тасгийн өвчтнүүд дээр байнга эм ба тарианы туршилтуудыг хийхдээ өвчтнүүдийн эргэлтийн хоолны зургийг нь авдаг. Мөн өвчтнүүдийн эргэлтийн хоол нь туршилтын эм ба тариатай харшилна гээд зарим идэх юмсыг оруулдаггүй юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-19 03:50:12
    Иргэн: Хамгийн адгийн хүмүүс СЭМҮТ-д ажилладаг. СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр бүх цэвэрлэгээг хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн тэд өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг. СЭМҮТ-ийн асрагчид нэг анхаарах өрөөг манаж, үүд онгойлгож түгждэг л ажилтай. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг. СЭМҮТ-ийн тогооч нар эмнэлгийн хоолны махыг хулгайлдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-11 20:18:09
    Ахмад настан: Эмч нарыг муулахгүй шүү хүн ардынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон олон эмч, сувилагч байдаг . Улсын эмнэлэгт дугаарлаж байгаад л болор солиулдаг даатгалаар. Даатгал дууссан хүлээж байгаад даатгал орохоор хийлгээрэй асууж сураглаж бай гэж хэлдэг юм билээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-11 20:16:44
    Ахмад настан: Эмч нарыг муулахгүй шүү хүн ардынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон олон эмч, сувилагч байдаг . Улсын эмнэлэгт дугаарлаж байгаад л болор солиулдаг даатгалаар. Даатгал дууссан хүлээж байгаад даатгал орохоор хийлгээрэй асууж сураглаж бай гэж хэлдэг юм билээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-11 20:11:45
    Ахмад настан: Сэтгэл буруутай эмч вэ хүмүүсийн хүн чанар ямар их доройтож байна вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-11 11:17:43
    Иргэн: Завшсан мөнгийг нь нөхөн төлүүлдэггүй юм уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-10 11:56:02
    Зочин132..: Шүүх биш шүүгч л хуулийг будлиантуулдаг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-10 08:02:11
    Нэргшй: Нэг аймаг суманд очоод эмч хийчхэнэ шүү дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-10 08:00:20
    Цэрэн: Эмчийн ёс зүй гэдэг чухал улсын том эмнэлгүүдийн эмч нар болор цайсан хүнд эмнэлэгт солир болор бхгүй гсэн мөртөө миний хувийн эмнэлэгт оч би өөрөө хийнэ хяналтаасаа авна гэж ба тэгээд арын хаалгатай танил талтай бол эмнэлэгт хийдэг гэж байгаан Ийм юм бүх том эмнэлэгт үйлчилж байгаа .энэ эмчийн эмчлэх эрхийг бүр мөсөн хасаач эмчийн тангараг яасан бэ !!!!!!!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-10 00:20:07
    Фемида: 1. Нэг болхоор Б.Алтанзул, нэг болхоор Б.Анхзул гээд 2 хүн 1 хэргийг хамтарч хийсэн ч юм шиг, 1 болхоор 1 хүн ч юм шиг ямар их алдаатай бичдэг юм бэ? Ямар аймаар бичиг үсгийн чадваргүй юм бэ? Сэтгүүлч хүн ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. 2. Тангараг өргөсөн эмч хүнд байж болшгүй ёсзүйгүй, бүдүүлэг, хэрэг байхад, толгойг нь илээд, үнсээд өнгөрчээ. Ял арай дэндүү хөнгөджээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 23:24:59
    Ээж: Эмчлэх эрхийг нь хасаач, энэ угаасаа эдгээж чадах ч үгүй шд. 2 жил суулгаач. БЗД-ээсээ гараад тэнээд явахыг ер нь хэн 2 жил дагахын?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 22:55:40
    Зочин: Яасан заяагүй өлөн хулгайчид вэ, хаа сайгүй мөнгө завшиж хулгайлсан , наанаа гэгээн дүртэнгүүд, цаанаа хар гартангууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 20:22:48
    Otgoo: Xooloigoor yaaj xool davch baiv.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 20:21:10
    Otgoo: Shorond xii.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 19:55:48
    Зочин: МАНчин хулгайч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 17:44:52
    1: ******** gichiinuud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 15:34:14
    Иргэн: Эмч хүний ёс зүй, хүнлэг чанар, өргөсөн тангараг хаана байна. Ямар шившгийн авгай вэ?. ЭНЭ ЭМЧ ӨӨРӨӨ СЭМҮТ-Д ХЭВТВЭЛ ТААРНА. ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧЛЭЭ БАЙНА. ИЧЭЭЧ, ЯАЖ ХҮМҮҮСИЙН НҮҮР ХАРЖ ЯВНА ДАА!!@
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 15:09:05
    Bat: Эмч хүн энэ олон тэнэг тэтгэмжийг гараа ч хөдөлгөхгүй үнэгүй аваад сууж байгаа иргэдэд ч бас буруу бий . Өвчтөнийхөө тэтгэмжийг идтэл нь ийм хогийн цалин өгөх гэж хэлмээр санагдаж байна. Эмчид буруу бий гэхдээ СЭМҮТ арай л их ачаалалтай байдаг. Би одоо нойргүй байгаа очоод үзүүлээд цаг авах гэхлээр 3-н сарын дараа 6-н сарын дараа гэдэг. Тэгээд л сэмхэн архиар аргалж байна даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:58:51
    killa: itgehgui bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:10:16
    Төгс : Нууц амрагтай нийлж хийсэн гэж байгаа . Энэ одоо ямар ичдэг хар шаар вэ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:08:43
    Зочин: Нууц амраг гэж яваад байсан .. Ичдэггүй 2 шаар вэ .. Эрэгтэйг нь зургийг гаргаж тавьсан байхгүй бна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:07:38
    Төгс : Нууц амрагтай нийлж хийсэн гэж байгаа . Энэ одоо ямар ичдэг хар шаар вэ....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:06:27
    Нармандах: Харамсалтай юм вэ .. Яааж байгаа хүн вэ... Эмч хүний сайхан нэр нүүрийг шороотой хутгаад хаясан байна шдээ... Уг нь их л сайхан хүн шиг харагдаж байна .. Хулгай хийж л байдаг... Бас нууц амрагтай гэж байгаа...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 14:04:08
    Бурханы хүү: Их муухай бодолтой хүн байна... Ямар ухаан гарахаар ийм зүйл хийдэг байнаа... Хулгай хийвэл нүгэлтэй гэдгийг мэдэж л баймаар юм даа... Энэ нийгэм яг хаашаа яваад байна даа. Хамгийн аймар Эмэгтэй хүн шдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 12:14:41
    Batbold : Үнэхээр л хэцүү нийгэм бэ? Эмч хүн хүртэл ёс зүйгүй үйлдэл хийх гэж. Хүнээ биш болжээ. Мөнг гэж хүнийг хэрцгий хүн чанаргүй болгох юм даа!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 11:25:54
    Мөнхтөр: Бузар янхан 2жил төрийн албанд ажлаа эрхгүй бодллоодоо түүнээс илүү ял өгөхгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 10:44:48
    zochin : buzar avgai uvchtei hvnii mungu gudarch baih daa ichedgvi yu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 10:06:15
    үглээ өвгөн: Энэ.ёстой тэнэг юм хийжээ.сэтгэцийн.өвчтэйг далимдуулж.ингэх хэрэг байв уу?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 09:53:27
    Яанаа: Шүүх хурал нь болоод ял авсан бх шүү эмч хүн гэхэд арай ёс зүйгүй хэрэг хийжээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 08:45:35
    Zochin : Bur emchlech erchiin ugui chiich estoi.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 08:45:35
    Zochin : Bur emchlech erchiin ugui chiich estoi.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-09 07:41:06
    Эб: Өр төлбөр йг барагдуулсан гэж найдья