Үйлчлүүлэгчийн боломжит цагаар нь хүлээн авч, амралтын өдөр ажилладаг, гэрийн болон өдрийн эмчилгээтэй “Арц мед” эмнэлэг

Хаврын улирал ирэхэд бид шалтгаан тодорхойгүйгээр ядарч сульдаж, өөртөө ямар нэгэн өвчин эмгэг бий болов уу гэж бодоход хүрдэг. Нөгөө талаас хүн амын дунд нойргүйдэл, өглөө босоход нүд цэлхрэх, нуруугаар хөшиж өвдөх, настай хүмүүс шөнө босч шээх, дунд насныхан дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх зэрэг нь нийтлэг ажиглагддаг, хоорондоо ярьдаг асуудлууд юм. Бид эдгээр асуудлуудад хариулт авахаар “Арц мед” эмнэлгийн дотор, бөөр гемодиализийн эмч Н.Энхчимэгтэй ярилцлаа.

Ташрамд онцлоход, тус эмнэлэг амралтын өдөр ажилладаг юм байна. “Арц мед” эмнэлэгт ирснээр бүх төрлийн шинжилгээ өгч, үений болон дотрын эход харуулж, мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоог хийлгэж улмаар шаардлагатай бол өдрийн эмчилгээ авах боломжтой аж. Мөн эмнэлэг дээрээ үзүүлж байгаа эдгээр үйлчилгээг гэрээр авах боломжийг тэд нэвтрүүлэн ажиллаж байна.

-Эмнэлгээ танилцуулахгүй юу?

-“Арц мед” эмнэлэг бөөр, үе мөч, дотрын төрөлжсөн эмнэлэг бөгөөд бүх төрлийн лабораторийн шинжилгээ, эхо, өдрийн болон гэрийн эмчилгээ, асаргаа хийдэг. Үүнийхээ зэрэгцээ физик эмчилгээтэй хослуулан хийдэг.

-Гэрийн эмчилгээ үйлчилгээг та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Манай эмнэлэг мэргэжлийн баг, тоног төхөөрөмж, багажийн болон лабораторийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, асаргаа бүхий цогц гэрийн эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. Гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн, өндөр настай эсвэл эмнэлэгт дугаарлах, товлолт цаг хүлээх боломжгүй иргэдэд гэрийн үйлчилгээг үзүүлдэг. Ингэхдээ манайхаас нарийн мэргэжлийн эмч, сувилагч гэрт нь очоод бүх төрлийн лаборторийн шинжилгээг нь авч, эхо, зүрхний бичлэг хийж улмаар оношилгоон дээрээ үндэслээд эмчилгээ хийнэ. Мэргэжлийн сувилагч мэс заслын дараах боолт, хэвтрийн өвчтөний цогц арчилгаа, шаардлагатай эмчилгээ, асаргааг үзүүлэхээс гадна катетори тавих, авах зэргээр ажилладаг. Тухайн өвчтөн дээр нарийн мэргэжлийн эмч өдөр бүр очиж эмчийн хяналтад гэртээ эмчилгээгээ хийлгэнэ. Эмчилгээний явцад өөр нарийн мэргэжлийн эмч шаардлагатай бол бас тэр үйлчилгээг нь үзүүлнэ. Энэ үеэр тухайн гэр бүлд хэвтрийн хүний арчилгаа сувилгааны талаар сургалт, эмч цогц зөвлөгөө өгнө.

-Харин өдрийн эмчилгээний тухайд?

-Өдрийн эмчилгээг эмнэлэг дээр өөрийн боломжтой цагаараа авах боломжтой. Манай дээр ирээд шинжилгээгээ өгч, эход харуулж, оношлуулаад шаардлагатай бол өдрийн эмчилгээ хийлгэнэ. Нэмэлтээр мөн л шаардлагатай бол физик эмчилгээ хийлгэж болно. Жишээ нь, лазер аппарат бүх төрлийн үрэвслийн процессийг дарж өгдөг. Ялангуяа үений үрэвсэлд өндөр үр дүнтэй. Үрэвслийн шингэнийг шимэгдүүлж, нөхөн төлжих процессийг сайжруулна. Мөн давсаг, түрүү булчирхайн үрэвсэл, шамбарам, бөөр, чих, ил шарх хатги буглаад маш сайн үйлчилгээтэй. Эдгээрийг эмчилгээтэйгээ хавсраад хийхээр эмчилгээний үр дүнд илүү өндөр байгаа. Харин суудлын аппарат нь дууны долгион, дулаан, лазер гэсэн гурвалсан үйлчилгээтэй. Аарцаг ёроолын булчинг чангална. Түрүү булчирхайг массажилна. Түрүү булчирхай өөрөө гадуураа хальсан бүрхүүлтэй байршлын хувьд ч өөрийгөө хамгаалах онцлогтой. Энэ онцлог нь эмийн бодис тийм амархан нэвтэрч ордоггүй. Ялангуяа томрол настай эрчүүдийн шүүрэл нь багасаад ирэхээр түрүү булчирхайн цусан хангамж нь багассан байдаг учраас эмийн бодис нэвтрэх чадвар нь багасдаг учраас энэ үед эмчилгээтэй хавсарч аппаратаар зэрэг үйлчлэхээр эмчилгээний үр дүн маш сайн болж байгаа. Манай дээр ирээд энэ аппаратад орсон хүмүүсийн сэтгэгдэл өндөр байдаг. Настай эрэгтэйчүүд шөнө шээхээ болилоо гэдэг. Энэ эмчилгээнд 5-10 хоног суухад үр дүн хангалттай гарч байдаг.

Мөн долгионы аппарат нь альфа долгионоор хүний биед үйлчилгээ үзүүлж, нэг удаад 1,5 цаг усанд сэлсэнтэй адилхан хэмжээний калорийг шатааж булчинг төдий хэмжээний ажиллуулдаг. Дээрээс нь цус шингэлэх, захын мэдрэлийн эмгэгийн шинж тэмдгийг бууруулдаг үйлчилгээтэй тул сахарын өвчтэй болон харвалтын дараах үлдэц саажилтанд үр дүнтэй байдаг.

-Хавар болохоор хүмүүс сульдаад ядраад байна гэдэг ч үзүүлж чадахгүй яваад л байх нь нийтлэг. Яавал илүү оновчтой вэ?

-Улирал шилжихэд тухайн цагтаа дасан зохицохын тулд гарч буй хямрал өөрчлөлт эмгэг зүйл биш. Энэ үед яах ёстой вэ гэвэл хоол ундаа сайхан идээд унтаж амрах. Хоол нойр ажлаа зохицуулах нь маш чухал.

-Хүмүүс өглөө босохоор нүд хавдсан байх нь их нийтлэг юм байна. Энэ юуны шинж тэмдэг вэ?

-Бөөрний тэвшинцэрийн үрэвслийн үед өглөө сэрэхэд нүд сэлхэрч хавагнах шинж тэмдэг илэрч байдаг. Тодруулбал, бөөрний үйл ажиллагаа хямарснаас сувганцарт гарч байгаа өөрчлөлтөөс болж бие махбодийн дотоод усны зохицуулга алдагдсантай холбоотой бага зэрэг хавагналт үүсч байгаа. Энэ үед нүд цэлхрэх, ууц нуруугаар өвдөх хамгийн эрт шинж тэмдэг бол шээс эвгүй үнэртэй гарч эхэлнэ. Шөнө шээж болно. Хүндрэх юм бол халуурдаг. Шээсний дараа давсагаар өвдөж болно. Энэ маань бөөр шээсний замын халдварын шинжийг илтгэдэг. Шалтгаан нь бактерийн гаралтай халдвар байдаг.

Бас нэг шалтгаан нь шүдний цоорол. Бид шүд цоорох өвчнийг энгийн, аюулгүй юм шиг боддог ч үнэндээ цаана маш их аюул дагуулж байдаг. Өөрөөр хэлбэл маш их бактер агуулсан халдварын голомт аман дотор байж үүнийгээ шүлстэйгээ хамт залгиад байхаар зөвхөн бөөр гэлтгүй дотор эрхтнүүд өртөж гэмтэж байдаг. Хамгийн их өртдөг нь бөөр бөгөөд ихэнх үрэвсэл ингэж эхэлдэг. Гэтэл хүмүүс энэ үед бөөрөө л эмчлээд байхаас шалтгаан болсон шүдээ анзаардаггүй учраас эмчилгээ нь төдийлөн үр дүнтэй байдаггүй. Тиймээс амны хөндийгөө эрүүлжүүлж байж бөөрөө эмчлүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Дараагийн нэг шалтгаан нь гүйлсэн булчирхайн үрэвсэл. Энэ үед гүйлсэн булчирхай мөн л халдварын голомт болж бөөр үрэвсдэг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэнд гэдэг маань бид нарын маш амин чухал зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эрэгтэй хүмүүсийн түрүү булчирхайн үрэсвсэлбас амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой юу?

-Яг тэгж ойлгоход учир дутагдалтай. Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн асуудал бөөрөнд их нөлөөлдөг. Түрүү булчирхай өөрөө давсаг дор, шээсний сүвийг ороож байрласан булчирхайлаг эрхтэн бөгөөд шүүрэл ялгаруулдаг. Энэ эрхтний хамгийн эхэнд өртөмхий зүйл нь бэлгийн замын халдвар бөгөөд дутуу эмчилснээс болоод тэнд нь архаг үрэвсэл үүсдэг. Мөн нас яваад ирэхээр түрүү булчирхай томроод шээсний сүвээ хавчаад шээс гаралтад саад учруулдаг. Энэ үед шээсээ гаргахын тулд дүлдэг, шээс нь салаалж гарна. Цацарч гарах хүч суларна. Мөн шээсэн ч дутуу шээсэн мэт мэдрэмж төрдөг. Эдгээр шинж тэмдгийг даамжруулахгүй эмчид үзүүлэх хамгийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр бөөрний дутагдлаас сэргийлдэг. Давсагт байнга шээс үлдээд байхаар бөөрний тэвшинцэр тэлэгдэн улмаар бөөрний дутагдал үүснэ. Бэлгийн замын халдвар авсан бол зайлшгүй PСR шинжилгээ өгнө. Хамгийн сүүлийн үеийн мэдрэг шинжилгээ тул өмнө нь оношлогддоггүй байсан бэлгийн замын халдваруудыг амархан илрүүлдэг болсон. Ингээд үүсгэгчээ олоод эмчилгээгээ сайн хийлгэчихвэл ирээдүйд учирч болох эрсдэлүүдээс сэргийлэх боломжтой.

-Бид ер нь ямар шинж тэмдэг ажиглагдангуут эмчид хандах ёстой вэ. Ихэнхдээ хүмүүс өөрт байгаа зовиураадаа бусдадаа яриад, бас бие биедээ зөвлөгөө өгөөд яваад байдаг шүү дээ?  

-Заавал ч үгүй ямар нэг зовиур илрэхээр бус жилдээ, хоёр жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ордог байх хэрэгтэй. Жишээ нь, бөөр л гэхэд үйл ажиллагааны 80 хувь алдах хүртлээ хүнд нэг их дохио мэдээлэл өгөөд байдаггүй эрхтэн. Ингээд явж байтал нэг л мэдэхэд бөөрний дутагдалд орчихдог. Анхааруулж хэлэхэд залуу хүмүүст артерийн даралт далд хэлбэрээр хааяа шилэн хүзүү хөшөөд ч юмуу яваад л байдаг. Гэтэл аажимдаа энэ нь бөөрний дутагдалд оруулдаг. Чихрийн шижин бас маш чимээгүйгээр бөөрийг гэмтээдэг. Удамшлын гаралтай даралт ихэсдэг хүмүүс маш эрт оношлуулахгүй бол эрсдэлтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, зовиур илэрсэн даруй эмчид хандах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд манай эмнэлэг байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг ажлын байран дээр нь очиж хийдэг. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг явуулдаг.


Үйлчлүүлэгчийн боломжит цагаар нь хүлээн авч, амралтын өдөр ажилладаг, гэрийн болон өдрийн эмчилгээтэй “Арц мед” эмнэлэг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ