Шинэ жилийн баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн болон Хяналт шалгалтын байгууллагаас нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаж байгаа хүүхдийн бэлгэнд шалгалт хийлээ. Шалгалтын дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Судалгааны дүнгээр чихрийн агууламж хэд дахин өндөр, хаяг шошго тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн эрхлэгч Нандин-Эрдэнэ "Нэг уут бэлгэнээс 32-76 ширхэгтэй тэнцэх ёотон илэрч байна. Хүүхэд нэг уут бэлгийг нэг өдрийн дотор идэж дуусгадаг. Тэгэхээр өдөр авах ёстой илчлэгээсээ хэд дахин илүү сахар идэж байна. Ундаан бүтээгдэхүүнд сахарын агууламж нь зөвшөөрөгдөх хэмжээнээс нэлээн өндөр гарсан. Таван багц бэлэгний 37 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнпд дүн шинжилгээ хийж үзлээ. Нэг уут бэлгэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэрэглээнээс 6.8 дахин өндөр сахарын агууламжтай байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өдөрт авахын чихрийн илчлэгийн 5 хувиас багагүй байхыг зөвлөдөг. 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 калор, эмэгтэй 1650 илчлэг калорыг хүнсээр авахыг зөвлөдөг. Хүүхэд хоногт 1735 калор илчлэгийг авах ёстой гэж тооцдог. Сахарын хэт их хэрэглээнээс үүдэн хүүхдийн таргалалт, эрүүл мэндийн хүндхэн нөхцөл байдлууд тулгарч байна" гэлээ.
Харин Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар "Сахарын агууламжийг шалгааж явж байхад нэг ноцтой зүйл илэрсэн. Хаяг, шошгожилтын асуудал Монгол Улсын хэмжээнд алдагдсан байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд бүтээгдэхүүнд ямар хаяг, шошго байх ёстой талаар нарийн зааж өгсөн. Ууттай бэлгэнд агуулагдаж буй бараа бүтээгдэхүүний хаяг, шошгожилтийг 16 үзүүлэлтээр шалгахад шаардлага хангасан нэг ч бүтээгдэхүүн байхгүй байсан. Мөн үйлдвэрлэсэн болон хэзээ дуусах нь тодорхойгүй 2 хүнсний бүтээгдэхүүн, хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн 7 бүтээгдэхүүн байсан" гэсэн юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Өнөрсайхан " 2027 оноос чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхээр хуулийн зохицуулалтыг хийж байгаа. Бэлтгэл ажлыг хангаж байна. 100 грамм бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар байвал эрүүл хүнсэнд тооцогдоно. 10 граммаас илүү сахартай байвал эрүүл бус бүтээгдэхүүнд тооцогдоно. Харамсалтай нь энэ байдал үндсэндээ алдагдсан. 2023 онд Монгол хүний хоол тэжээлийн 6 дугаар судалгааг хийсэн. Үүнд 6 сартайгаас 2 нас хүртэлх хүүхдүүдийн 32 хувь нь чихэртэй, амт оруулагчтай ундаа хэрэглэж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь давтамжтай зөв хооллож чадахгүй байна. Мөн гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэж байна. Хүүхдэд нэгээс хоёр хайрцаг ёотон идүүлж байгаа юм шиг л ундаа өгч байна" гэсэн юм.
| Н.Нандин-Эрдэнэ: Нэг уут бэлгэнээс 32-76 ширхэгтэй тэнцэх ёотон илэрч байна |
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
2026-01-16 10:03:36
Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувь болголоо
2026-01-16 17:32:47
2026-01-16 17:28:33
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44