УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үеэр гарсан бичлэг олон нийтийн дунд маргаан дэгдээв. Тус бичлэгт Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нар улаан болон ногоон өнгийн ундааны лааз өргөж, бусад гишүүд тэднийг даган ижил өнгийн товч дарж буй нь тод харагдана.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун уг бичлэгийг олон нийтэд дэлгэж, “хэрэв үнэхээр ингэж санал өгсөн бол гишүүдийн чөлөөт итгэл үнэмшлээр саналаа өгөх үүргийг ноцтой зөрчсөн үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн бичлэгийн үеэр Х.Ганхуяг “Ногоон шүү!” гэж хэлэх нь тод сонсогддог бөгөөд ногоон өнгө нь “дэмжинэ”, улаан нь “дэмжихгүй” саналын илэрхийлэл гэдгийг тэмдэглэжээ.
Парламент бол ард түмний итгэлийг төлөөлж, хууль тогтоох үүрэг бүхий дээд байгууллага. Тэнд гишүүдийн нэг санал бүр улсын төсвийн хувь заяаг шийддэг. Гэвч ийм хариуцлагатай мөчид “улаан, ногоон лааз” ашиглан чиглэл өгөх маягийн үйлдэл гаргасан нь төрийн хүндэтгэл, парламентын соёлд үл нийцэх ноцтой дохио гэж олон нийт шүүмжилж байна.
Харин өнөөдөр /2025.11.10/ Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг zuv.mn сайтын сэтгүүлчийн асуултад "Улаан ногоон лааз өргөхөөр гишүүд саналаа өгдөг юм уу. Хачин юм ярих юм" хэмээн эгдүүцсэн хариултыг өгчээ.
Энэ үйл явдал нь парламентын гишүүдийн бие даасан саналын эрх, хууль тогтоох ёс зүйд тулгарч буй сорилтыг тод харууллаа. Улс төрчдийн ийм хандлага нь зөвхөн ёс зүйн асуудал төдийгүй ардчиллын үндсэн зарчимд халдсан ноцтой дохио болж, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж болзошгүйг олон нийт сануулж байна.
| “Улаан, ногоон лаазны” дохио парламентын соёлд нийцэх үү |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14