“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ. Тодруулбал, энэ оны 07 дугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт Б, М нарын 4 этгээд “Шинээрээ Iphone 16 маркийн гар утас худалдан аваад задлаагүй, хайрцаг савны лацыг нь хөндөөгүй байгаа тул түр хугацаанд барьцаалаад буцаагаад авна, задалж болохгүй шүү” гэж бусдад итгүүлэн, дээрх марк бүхий гар утасны лацтай хайрцгийг үзүүлэн 60 гаруй удаагийн үйлдлээр 15 орчим аж ахуй нэгж, иргэнийг залилсан байна.
Дээрх иргэд нь шинэ гар утасны хайрцагт өөр төрлийн зүйлс хийж, хуурамч лац наан шинэ гар утас мэт болгон харагдуулж, бусдыг төөрөгдөлд оруулан залилж байсан нь тогтоогдсон. Иймд аливаа эд зүйлсийг худалдан авах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэхдээ эд зүйлсийн бодит байдлыг харж, нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
| “Лацыг нь ч хөндөөгүй Iphone 16 задалж болохгүй шүү" хэмээн 60 ломбардыг залилжээ |
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57