Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээс талархал илэрхийлсэн албан бичгийг АТГ-т ирүүлэв.
Засгийн газрын 2013 оны тогтоолын хүрээнд 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу шилжүүлж, улмаар 18 аж ахуйн нэгжтэй эргэн төлөгдөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулан санхүүжилт олгосон ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар 15,6 тэрбум төгрөг төлөгдөөгүй байв. Оёдлын нэгдсэн холбооноос 23 тэрбум төгрөг авсан аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-ын хяналт шалгалтын комиссарууд хянан шалгасан юм. 2015 онд шүүхийн шийдвэр гарсаар байхад 10 жилийн турш хэрэгжүүлэхгүй байсан 721,1 сая төгрөгийг АТГ-ын хяналт шалгалтын ажлын үр дүнд төлөгдсөн болохыг ХХААХҮЯ-наас мэдэгдлээ.
.jpg)
| Дүрэмт хувцас хийхээр зээл авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын охин компани өрөө төлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33