МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22 буюу 11 дүгээр сарын 11-нд сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана. Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.

Бурхан багш бээр амьтны зовлонг арилгахын тухайд олон ном айлдсан байдгийн дотор хүмүүний насыг уртасгах, цог хийморийг сэргээх зан үйл бүхий Их хөлгөний Нууц тарнын ёсонд хамаарагдах ханьцашгүй дээд тарнийн ном олныг айлдсан байдаг. Хүнд тохиолддог зовлонгуудын дотроос нэгээхэн том зовлон нь цаг бусын үхэл юм. Замбуутивд амьдардаг бүхий л амьтад үхэхийг хүсдэггүй ч эцэст нь бүгд үхэж оддог нь хорвоогийн жам билээ. Гэвч наслах хэмжээндээ хүрч чадалгүй цаг бусаар хорвоог орхих болон хийморь сүлд доройтсоны улмаас ажил үйлс бүтэхгүй болох, эрүүл мэнд хямрах, хүний биеийг бүрдүүлэгч дөрвөн махбодын тэнцвэр алдагдан хямарснаас үүдэн элдэв өвчинд ээрэгдэх зэрэг олон зовлонд нэрвэгдэж байдаг.
Тийм учраас Бурхан багш бээр зөвхөн гэгээрлийн замд хөтлөх ном айлдаад зогсолгүй, хүн энэ насандаа хэрхэн өвчин үгүй эрүүл саруул байх болон цаг бусын үхлээс аврагдах цаашлаад урт наслахын тухайд олон арга айлдсан байдгийн нэг нь энэхүү нууц тарнын зан үйл бүхий насны авшиг хүртээх зан үйл болой. Насны авшгийг хүртсэнээр хүмүүний амин хий болох сүлд хийморь доройтсоныг нь засаж өнгө жавхаа сүрлэг болох бөгөөд түүнчлэн хүний биеийг бүрдүүлж буй 4 махбодын чадамжийг сэргээж, тэнцвэржүүлэх зан үйлийг үйлдсэнээр бие эрүүл болох, насны буян хишгийг дуудсанаар урт наслах тэргүүтэй ач тус нь цаглашгүй юм.
| Хамба лам цаг бусын үхлээс аварч, бие махбодийн чадамж сэргээх "Насны авшиг" хайрлана |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18