Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төслүүдэд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлалаар инженерингийн төлөвлөлтүүд хийхийг зорьж байгаа аж.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшил хурдацтай өсөж, хиймэл оюун ухаан салбар бүрд их, бага хэмжээгээр нэвтэрч байна. Бид ч энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, зарим тохиолдолд орлох боломжтой салбар, ажлын байруудад хиймэл оюуныг ашиглах шаардлага үүсэж байна. Ялангуяа бэлэн өгөгдөл дээр ажиллах, тайлан, тооцоо гаргах зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
Эх сурвалж: НЗДТГ
| Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана |
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57