Өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-нд Макаод болсон “WATERBOMB MACAO 2025” арга хэмжээний үеэр Өмнөд Солонгосын дуучин HyunA “Bubble Pop” дуугаа дуулж байхдаа ухаан алдаж, хамгаалалтын албаныхан тайзнаас авч гарсан байна.
Түүнийг ухаан алдаж унасны дараа биеийн байдал нь ямар байгаа талаар олон нийт санаа зовнин хүлээж байсан ч HyunA инстаграмаараа дамжуулан өөрийн биеийн байдлын талаар мэдэгджээ.
Тэрбээр бичихдээ, “Үнэхээр үнэхээр уучлаарай. Сүүлд тайзан дээр гараад та нартаа гайхалтай үзүүлбэр үзүүлэхийг хүссэн ч чадсангүй. Үнэндээ юу болсныг ч сайн санахгүй байна. Макао дахь фэнүүд, манай A-ing нар мөнгө төлж ирсэн тул үнэхээр их гэмшиж байна. Насан турш хайрлаж, дэмжиж ирсэнд баярлалаа. Би үнэхээр сайн байгаа, надад битгий санаа зовоорой” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
HyunA өнгөрсөн 11 дүгээр сарын 4-нд нэг сарын дотор 10 кг жин хассан тухайгаа олон нийтэд хуваалцаж байсан нь фэнүүдийнх нь дунд түүний эрүүл мэндийн талаар болгоомжлол төрүүлээд байгаа юм.
| HyunA тайзан дээр ухаан алдсаныхаа дараа биеийн байдлаа мэдэгдлээ |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18