Хот хоорондын автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт УБ-Баян-Өлгий аймаг руу зорчиж явсан орон нутгийн зорчигч тээврийн автобус цас орсны улмаас цонх нь цантаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсчээ. Улмаар тус автобусны туслах жолооч бууж, цонхны цанг арилгаж байх үед араас нь УБ-аас Ховд аймаг руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус мөргөж, жолооч амиа алджээ. Иймд жолооч иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж, хянамгай байхыг анхааруулж байна.
| Автобусууд мөргөлдөж, цонхны цанг арилгаж байсан туслах жолооч амиа алджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33