Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд Батлан хамгаалах салбарт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Эндээс онцолбол, Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажилд 1,1 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр оруулсан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болох нь.
Өдгөө Монгол улсын Зэвсэгт хүчний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал хоцрогдсон, ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглэлийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий. Мөн дэлхий улс орнуудын геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй, зэвсэглэл техникийн хөгжил хиймэл оюун ухаан, инновацад суурилсан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, довтолгоо зэрэг шинэ арга барилыг зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж буй учир бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй. Дэлхий нийт улсын төсвийнхөө хоёр орчим хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд геополитикийн эгзэгтэй энэ цаг мөчид энэ тоог таван хувьд хүргэхээр ажиллаж байна. Харин манай орны хувьд улсын төсвийнхөө ердөө 0,7 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулдаг бөгөөд Батлан хамгаалах яам энэ тоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна гэж УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдээлэв.
| Батлан хамгаалахын салбар ₮1,1 их наядаар зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-27 11:41:59
2026-07-27 10:39:59
2026-07-27 10:25:57
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14