Ази төдийгүй дэлхийн үзэгчдийн анхаарлын төвд ороод буй Netflix-ийн “Physical: Asia” шоуны продюсер Чан Хо Ги өнгөрсөн долоо хоногт Холливүүдийн энтертайнмэнт мэдээний Deadline.com сайтад ярилцлага өгчээ.
Ингэхдээ тэрбээр уг шоуны санаа анх хэрхэн төрсөн, оролцох улс орнуудыг ямар зарчмаар сонгосон талаараа ярьсан байна. Цаашлаад Монгол Улсыг яагаад сонгосон талаар тэр онцгойлон дурдсан байна.
Чан Хо Гигийн хэлснээр, “Physical: 100” шоуны хоёр бүлэг гарснаас хойш дэлхийн олон газраас янз бүрийн санал ирсэн бөгөөд тэдний дунд Монголын талаас ирүүлсэн санал онцгой анхаарал татсан гэнэ.
Тэр “Энэ сонголт бусдаасаа бага зэрэг өөр байсан. Учир нь ‘Physical: 100’-ийн нэг, хоёрдугаар бүлгийн дараа бид олон хүнтэй уулзсан. Тэдний дунд Монголын Засгийн газрын албаны төлөөлөл байсан. Тэд надад Солонгос, Монголын тус бүр 15 тамирчин оролцсон хамтарсан шоу хийх санал тавьсан. Энэ санаа сонирхолтой байсан ч би "Хэрвээ илүү олон орныг оролцуулж, Азийн хэмжээнд хийвэл бүр сонирхолтой биш гэж үү?’ гэж бодсон” хэмээн ярьжээ.
Ингэснээр “Physical: Asia” шоуны санаа бүрэлдэж, Монголын тал өөрийн шилдэг оролцогчдыг сонгоход тусалсан байна.
Мөн сэтгүүлч түүнээс дараагийн хувилбаруудын талаар асуухад, Чан “Би Бразилын үзэгчдээс ‘Physical: 100’-ийн Бразил хувилбарыг хийх тухай олон санал авч байна. Тус улс спортын хүчирхэг гүрэн, олон дэмжигчтэй учраас энэ санаа надад таалагдаж байгаа. Мөн Африкийн хувилбарыг хийх хүсэлтүүд ч ирж байгаа” гэжээ. Түүнчлэн “Physical: 100” шоуны АНУ болон Италийн хувилбаруудын бүтээлийн ажил аль хэдийн эхэлсэн талаар тэр мэдээлсэн байна.
Та илүү дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж орж үзнэ үү.
| Чан Хо Ги: Монголын талаас тавьсан санал “Physical Asia”-г бүтээхэд гол түлхэц болсон |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02