Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ

Маргаашаас /2026.10.01/ цэцэрлэг, сургуулийн эрт илрүүлгийг эхлүүлнэ. Тодруулбал, уг арга хэмжээнд нийт 270 мянга 689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.

Тодруулбал,

  • Цэцэрлэгийн 3 настай 53 мянга 598 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • Зургаадугаар ангийн 11 настай 74 мянга 751 сурагч,
  • Өравдугаар ангийн 15 настай 66 мянга 502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.


Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ