Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Чикаго хотод ажиллах үеэр Монголын буддын шашин, соёл, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, гавж, доктор Д.Лувсанжамцад Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж, цол, тэмдгийг нь гардууллаа. Д.Лувсанжамц Монголын буддын шашин, соёл, боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа шашны байгууллагын хөгжил, сүм хийдийн зохион байгуулалт, лам хуврагуудын боловсрол, ёс зүйг дээшлүүлэх, үндэсний шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлжээ.
Тэрээр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Удирдах зөвлөлд ажиллахдаа 3 хот, 21 аймаг, 200 гаруй сумын 190 гаруй сүм хийдэд судалгаа хийж, Тэргүүн лам нарын зөвлөлийг шинэчлэн байгуулах, холбогдох дүрэм, баримт бичгийг боловсронгуй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Мөн шашны байгууллагын үйл ажиллагаанд нэгдсэн шаардлага, хэм хэмжээ тогтоох зорилгоор “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандартыг боловсруулжээ. Түүнчлэн түүхэн дурсгалт сүм хийд, шашин, соёлын өвийг хамгаалах, уламжлалт хийдийн үйл ажиллагааг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулах зорилгоор нарны эрчим хүч ашигласан эко загвар хийдийг алслагдсан орон нутагт бий болгон хөгжүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Гавж Д.Лувсанжамц Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба хутагтын чанзоваар ажиллаж, Хутагтыг Монголд залах, Монголын буддын шашны тэргүүнд өргөмжлөх түүхэн үйл хэрэгт оролцсон юм. Энэ хүрээнд Очирваань, Манзушири бурхдыг бүтээн залах, IX Богдын лагшин эрдэнийг шүтээнчлэн оршоох, намтар, түүхийн бүтээлүүдийг эрхлэн хэвлүүлэх зэрэг шашин, соёлын өвийг хадгалан хамгаалах ажлыг зохион байгуулсан. Мөн буддын шашны уламжлалт мэдлэг, гүн ухаан, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг орчин үеийн хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор “Bodicast” подкаст, “Samsara” төслийг санаачлан үүсгэн байгуулж, буддын гүн ухаан, ёс суртахуун, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн асуудлаар 300 гаруй контент бэлтгэн олон нийтэд хүргэжээ.
Тэрээр АНУ-д Монголын Буддын соёлын төвийг үүсгэн байгуулж, хилийн чанад дахь монголчуудын шашин, соёл, үндэсний өв уламжлалыг хадгалан хөгжүүлэх, хүүхэд залуу үед өвлүүлэн уламжлуулахын зэрэгцээ олон улсын нэр хүндтэй буддын шашны багш, эрдэмтдийн номын айлдвар, сургалт, соёл, хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж, Монголын буддын шашин, соёлыг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
| АНУ-д Буддын соёлын төвийг байгуулсан Д.Лувсанжамц СГЗ боллоо |
Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ
2026-09-30 11:27:06
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа
2026-09-29 15:42:34
2026-09-28 17:16:08
2026-09-30 13:22:50
АНУ-д Буддын соёлын төвийг байгуулсан Д.Лувсанжамц СГЗ боллоо
2026-09-30 12:26:45
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн 43 настай О-г арав хоног баривчиллаа
2026-09-30 12:16:30
ОХУ хүн амд аюул учруулж буй баавгайг устгаж байна
2026-09-30 11:57:09
Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ
2026-09-30 11:27:06
2026-09-30 11:12:00
Баянхошууны тойргийг өнөөдөр 23 цагт нээнэ
2026-09-30 10:51:37
Дүүжин тээврийн тохиргоог хийж, туршиж эхэлжээ
2026-09-30 10:41:59
2026-09-30 09:38:15
2026-09-30 09:19:22
2026-09-30 09:01:28
Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-09-30 07:23:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 07:21:44
2026-09-29 16:19:15
2026-09-29 15:50:09
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа
2026-09-29 15:42:34
2026-09-29 14:47:23
Танилц: Ирэх 11, 12, 1 сарын цаг агаарын төлөв
2026-09-29 14:09:38
Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 100 болжээ
2026-09-29 13:37:10
Хулгайгаар мод бэлтгэсэн иргэдэд мод тарих шийтгэл хамт онооно
2026-09-29 11:28:18
С.Молор-Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр хагас жилийн өмнө ярьсныг гуйвуулж хорьсон
2026-09-29 11:00:17
Хуурамч баримт үйлдэж тариаланчдад олгох урамшууллаас ₮312 саяыг завшжээ
2026-09-29 10:55:28
Хөвсгөлийн малчдыг Германд гэрээгээр ажиллуулна
2026-09-29 10:34:40
“Орон сууц худалдана”, “Уурхайн лиценз зарна” гэж залилан хийдэг эхнэр, нөхөр хоёрыг баривчиллаа
2026-09-29 10:13:51
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг ₮3.3 тэрбумаар гэрэлтүүлнэ
2026-09-29 09:58:56
Улаанбаатарт 3 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
2026-09-29 08:22:01
Арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, тангараг тавихад сайн өдөр
2026-09-29 08:20:57