Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ

Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "аймгаасаа баян засаг” болж, эзэн суусан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ах дүү, анд найзуудтайгаа тус аймгийг эзэлж, МАН-ынханд “шүүр ч бариулахгүй” гэх уриатай ажилладаг. Одоо тус аймгийг Ардчилсан намынхан эзэлсэн гэхэд хилсдэхгүй. 

Ж.Батсуурь 2024 оны УИХ-ын сонгуулийн бүсчилсэн тойргийн хуваарилалт, жагсаалтыг хамгийн ихээр шүүмжилж байсан ч өөрөө тойрогт өрсөлдөхөөс хулчийн залуустаа боломж олголгүй жагсаалтын гуравдугаарт бичигдэж, гишүүнээр сонгогдсон. 

Найман жил Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллахдаа аймгийн зарим удирдах албан тушаалтнуудтай хамтран албан тушаалын байдлаа урвуулан  улсад хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ, Цагдаагийн байгууллагаас шалгагдаж байсан бөгөөд орон нутагт газрын наймаа тэр дундаа уул уурхайн зөвшөөрлийг тойрсон ашиг сонирхлын том сүлжээ үүсгэсэн гэж шүүмжлэх нутгийн иргэд олон. Түүний нэгхэн жишээ нь гэхэд Эрдэнэцагаан сумын урд хил, “Бичигт” хилийн боомтын хажууханд байрлах Монгол-Хятадын хамтарсан “Андын илч” ХХК-ийн Баянцогтын нүүрсний уурхайд өөрийн гар хөлөө шургуулсан явдал юм. 

Анх “Андын илч” ХХК-ийн 49 хувийг ХХЕГ-ын харьяа Хилийн 0119 дүгээр анги, 51 хувийг нь БНХАУ-ын компани эзэмшдэг байв. Харин Ж.Батсуурь 2015 онд буюу Сүхбаатар аймгийн Засаг ноён байхдаа “Хил дээрх Баянцогтын уурхайн нүүрсийг урагш нь гаргаж худалдсаны үр өгөөжийг Сүхбаатар аймгийн иргэд хүртэх ёстой” гэж Төрийн өмчийн хорооноос эхлээд ХЗДХЯ зэрэг хөл хүрэх газраа хүртэл гүйснээр зөвшөөрүүлж, “Андын илч” ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн ИТХ, 51 хувийг БНХАУ-ын “Жин Жоу Бай Хуй” ХХК эзэмшдэг болсон юм. Ингэж аймгийн ИТХ-д эрх мэдэл авчирч, ТУЗ-ийн есөн гишүүний дөрөвт нь өөрийн хүнээ шургуулах боломжийг бүрдүүлж байв. 

ТУЗ-д багтсан гишүүдийг эхнээс нь дурдвал Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр. Түүний хувьд УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай хамт 1989 онд Сүхбаатарын нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн багын найзууд. Аймгийн АН-д дарга, дэд даргын албыг 10 жил цуг хашилцаж явсан хоёр. 

Мөн Ж.Батсуурь, Д.Хосбаяр нар 2007 оноос хойш “Датуком” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаа бизнесийн хамтрагчид. 

No description available.

Үүнээс гадна ТУЗ-д Ж.Батсуурь хувийн өмгөөлөгчөөрөөажиллаж байсан Ж.Цээсүрэнг, туслахаар ажиллаж байсан Г.Идэрмөнхийг, 10 жилийн найз Ч.Ганзоригийг тус тус томилуулаад авсан. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хил дээрх Баянцогтын уурхайд “гар, хөл”-үүдээрээ дамжуулан дахин эзэн нь болчихсон гэхэд хилсдэхгүй. 

Нэг хэсэг Ж.Батсуурь аль аймгийн төвийн байршил сайтай газарт эзэн сууж байсан бол өнөөдөр түүний хүү газрын наймааг нь үргэлжлүүлж, барилгын компанитай болон барилга сүндэрлүүлсээр байгаа. 

Ж.Батсуурь 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг гражтай.


Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ