“Орон сууц худалдана”, “Уурхайн лиценз зарна” гэж залилан хийдэг эхнэр, нөхөр хоёрыг баривчиллаа

“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэн, хуурч мэхлэх замаар залилангийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий О, М нарыг эрэн сурвалжилж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд энэ төрлийн 94 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз болон бусад үнэ цэнтэй хөрөнгө худалдан авахдаа мэдээлэл, баримт бичгийн үнэн зөвийг сайтар нягталж, баталгаагүй эх сурвалжид итгэн мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


“Орон сууц худалдана”, “Уурхайн лиценз зарна” гэж залилан хийдэг эхнэр, нөхөр хоёрыг баривчиллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ