Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүтэй. 29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 29-ний өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: 29-30-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус,Эхийн голын Баянбүрд орчмоор +15...+20 градус,бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
| Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 07:21:44
2026-09-29 15:50:09
С.Молор-Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр хагас жилийн өмнө ярьсныг гуйвуулж хорьсон
2026-09-29 11:00:17
2026-09-30 09:01:28
Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-09-30 07:23:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 07:21:44
2026-09-29 16:19:15
2026-09-29 15:50:09
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа
2026-09-29 15:42:34
2026-09-29 14:47:23
Танилц: Ирэх 11, 12, 1 сарын цаг агаарын төлөв
2026-09-29 14:09:38
Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 100 болжээ
2026-09-29 13:37:10
Хулгайгаар мод бэлтгэсэн иргэдэд мод тарих шийтгэл хамт онооно
2026-09-29 11:28:18
С.Молор-Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр хагас жилийн өмнө ярьсныг гуйвуулж хорьсон
2026-09-29 11:00:17
Хуурамч баримт үйлдэж тариаланчдад олгох урамшууллаас ₮312 саяыг завшжээ
2026-09-29 10:55:28
Хөвсгөлийн малчдыг Германд гэрээгээр ажиллуулна
2026-09-29 10:34:40
“Орон сууц худалдана”, “Уурхайн лиценз зарна” гэж залилан хийдэг эхнэр, нөхөр хоёрыг баривчиллаа
2026-09-29 10:13:51
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг ₮3.3 тэрбумаар гэрэлтүүлнэ
2026-09-29 09:58:56
Улаанбаатарт 3 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
2026-09-29 08:22:01
Арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, тангараг тавихад сайн өдөр
2026-09-29 08:20:57