Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2026.09.30/ Бизнес форумаар үргэлжилж буй юм.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ, "КАРЕК-ийн хөтөлбөр байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй энэ түүхэн үед Монгол Улс тус хөтөлбөрийг даргалж байгаа нь нэр төрийн хэрэг" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, "Монгол Улс КАРЕК-ийн хүрээнд тээвэр, худалдаа, логистик, эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Байгалийн баялгийг түүхий хэлбэрээр экспортлохоос гадна нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнес эрхлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, худалдаа, тээврийн холболтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс КАРЕК-ийн дараагийн 25 жилийг зөвхөн дэд бүтцийн холболтын бус, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологи, бизнесийн бодит түншлэлийн үе шат болгохыг зорьж байна. Түүнчлэн өнгөрсөн 25 жилийн хугацаанд КАРЕК нь бүс нутгийн улс орнуудыг эдийн засгийн хамтын ажиллагаагаар холбож, тээвэр, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Харин хамтын ажиллагааны дараагийн шатанд худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо, үйлдвэрлэл болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэхэд илүү анхаарах шаардлагатай байна. Ялангуяа дэлхийн худалдаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ өөрчлөгдөж буй өнөө үед тээвэр, логистик, эрчим хүч, чухал ашигт малтмал, дижитал технологи, боловсруулах үйлдвэрлэл стратегийн ач холбогдолтой.






| "Монгол Карекийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна" |
2026-09-30 13:22:50
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн 43 настай О-г арав хоног баривчиллаа
2026-09-30 12:16:30
ОХУ хүн амд аюул учруулж буй баавгайг устгаж байна
2026-09-30 11:57:09
2026-09-30 13:22:50
АНУ-д Буддын соёлын төвийг байгуулсан Д.Лувсанжамц СГЗ боллоо
2026-09-30 12:26:45
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн 43 настай О-г арав хоног баривчиллаа
2026-09-30 12:16:30
ОХУ хүн амд аюул учруулж буй баавгайг устгаж байна
2026-09-30 11:57:09
Жагсаалтын гишүүн Ж.Батсуурийн хаанчлал хэзээ дуусах вэ
2026-09-30 11:27:06
2026-09-30 11:12:00
Баянхошууны тойргийг өнөөдөр 23 цагт нээнэ
2026-09-30 10:51:37
Дүүжин тээврийн тохиргоог хийж, туршиж эхэлжээ
2026-09-30 10:41:59
2026-09-30 09:38:15
2026-09-30 09:19:22
2026-09-30 09:01:28
Улаанбаатарт 6 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-09-30 07:23:11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 07:21:44
2026-09-29 16:19:15
2026-09-29 15:50:09
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа
2026-09-29 15:42:34
2026-09-29 14:47:23
Танилц: Ирэх 11, 12, 1 сарын цаг агаарын төлөв
2026-09-29 14:09:38
Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 100 болжээ
2026-09-29 13:37:10
Хулгайгаар мод бэлтгэсэн иргэдэд мод тарих шийтгэл хамт онооно
2026-09-29 11:28:18
С.Молор-Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр хагас жилийн өмнө ярьсныг гуйвуулж хорьсон
2026-09-29 11:00:17
Хуурамч баримт үйлдэж тариаланчдад олгох урамшууллаас ₮312 саяыг завшжээ
2026-09-29 10:55:28
Хөвсгөлийн малчдыг Германд гэрээгээр ажиллуулна
2026-09-29 10:34:40
“Орон сууц худалдана”, “Уурхайн лиценз зарна” гэж залилан хийдэг эхнэр, нөхөр хоёрыг баривчиллаа
2026-09-29 10:13:51
Моносын уулзвараас Эмээлт хүртэлх авто замыг ₮3.3 тэрбумаар гэрэлтүүлнэ
2026-09-29 09:58:56
Улаанбаатарт 3 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
2026-09-29 08:22:01
Арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, тангараг тавихад сайн өдөр
2026-09-29 08:20:57