Нийслэл 40 мянган тэжээвэр нохой, муурыг ₮900 саяар чипжүүлж, бүртгэлжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн төсвийн 900 сая төгрөгийн санхүүжилтээр гэрийн тэжээвэр нохой, муурыг бичил чипээр тоноглох, цахим бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулахаар тендер зарлаад байна. Энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийт 40,000 тэжээвэр амьтныг нэгдсэн системд бүртгэж, гэрчилгээжүүлэхээр төлөвлөжээ.

 

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41,000 гаруй нохой, 3,700 орчим муур байна. Харин эзэнгүй 160,000 гаруй нохой, муур байдаг аж.

Тендерийн ажлыг байршлын хувьд хоёр багцад хуваан гүйцэтгэх бөгөөд багц тус бүрийн төсөвт өртөг нь 450 сая төгрөг юм. Нэгдүгээр багцад Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг хамаарч байгаа бөгөөд 20,000 бичил чип, QR код бүхий цахим гэрчилгээ болон чип унших 120 төхөөрөмжийг нийлүүлэх шаардлагатай. Харин хоёрдугаар багцын хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20,000 нохой, муурыг чипжүүлж, бүртгэлийн паспорт олгохын хамт 120 ширхэг чип уншигч төхөөрөмжийг хүлээлгэн өгөх гэнэ. 

 


Нийслэл 40 мянган тэжээвэр нохой, муурыг ₮900 саяар чипжүүлж, бүртгэлжүүлнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ