Теннеси муж 200 гаруй жилийн дараа анх удаа эмэгтэй хүн цаазална

АНУ-ын Теннесси мужид сүүлийн 200 гаруй жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй ялтанд цаазын ял гүйцэтгэхээр бэлтгэж байгаа талаар олон улсын томоохон хэвлэлүүд мэдээллээ.

Энэхүү ялыг сонссон Christa Pike нь одоо 50 настай бөгөөд 1995 онд буюу 18 настай байхдаа коллежийн нэг хамтрагчтайгаа бүлэглэн ангийнхаа охиныг онц хэрцгийгээр эрүүлжүүлэн амийг нь хөнөөсөн хэргээр шүүхээс дээд хэмжээ авч байжээ.

Теннесси мужид хамгийн сүүлд 1820 онд эмэгтэй хүнийг цаазалж байсан түүхтэй. Хэрэв Пайкийн цаазын ялыг гүйцэтгэвэл тэрээр тус мужийн сүүлийн хоёр зуун жилийн анхны, харин АНУ-ын хэмжээнд 1976 онд цаазын ялыг дахин сэргээснээс хойш яллуулж буй 19 дэх эмэгтэй болох юм.

Одоогоор мужийн амбан захирагч Bill Lee түүнд өршөөл үзүүлэхээс татгалзаад байгаа тул өмгөөлөгчдийн баг нь цаазын ялыг зогсоох сүүлийн хүсэлтээ АНУ-ын Дээд шүүхэд гаргаад байна.


Теннеси муж 200 гаруй жилийн дараа анх удаа эмэгтэй хүн цаазална
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ