С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 


С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж суллалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-30 20:24:15
    Зочин: Үхэхээ мэдэж байсан юм бол өмхий амнаасаа яах гэж хэлэх хэлэхгүй үгс унагав одоо бүүр амар эрүүл мэндийн шалтгаан гээд ял завших нэн нөгөө авилгал идэгдсэн хуулийн байгууллага нь толгойг нь илээд явуулах нэн Монголын төр сөнөж дуусчээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-29 17:17:22
    Zochin : Za aschguidee , yalaa gej schorond chorij bgaa um ?! . Ter Amarsaichan chi ooroo buzariin chulgaich schuudee , odoo chi schorond oroch estou.