Архангай аймгийн Прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд үндсэн ял шийтгэлийнх нь хамт мод тарих албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргажээ. Тус аймгийн шүүх уг саналыг хүлээн авч, мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан хүмүүст үндсэн ялтай нь хамт мод тарих албадлагын арга хэмжээ оноож эхэлжээ. Ингэснээр зөвхөн ял шийтгэл хүлээлгэхээс гадна байгаль орчинд учруулсан хохирлыг биечлэн нөхөн сэргээхэд оролцуулах зорилготой юм. Үүнээс гадна хууль бусаар бэлтгэсэн мод болон байгалийн баялгийг хурааж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгодог. Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлдэг байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай аймагт бүртгэгдсэн дээрх төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 55.3 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн бэлтгэсэн мод, ашигласан техник, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 539.7 сая төгрөгийн үнэ бүхий 804 эд хөрөнгийг битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэх болон улсын орлого болгох арга хэмжээ авчээ.
| Хулгайгаар мод бэлтгэсэн иргэдэд мод тарих шийтгэл хамт онооно |
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
Танилц: Ирэх 11, 12, 1 сарын цаг агаарын төлөв
2026-09-29 14:09:38
Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 100 болжээ
2026-09-29 13:37:10
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26