Ромын эзэнт гүрний үед хамаарах бөөнөөр оршуулсан булшнаас 150 орчим цэргийн араг ясны үлдэгдлийг олсон тухай Австрийн Венийн музейн археологичид лхагва гарагт мэдэгджээ.
Вена хотын Симеринг дүүргийн орон сууц, үйлдвэрлэлийн бүс дэх хөл бөмбөгийн талбайг шинэчлэх ажлын явцад өнгөрсөн 10 дугаар сард анх араг ясны үлдэгдлүүдийг илрүүлсэн байна.
Тэдгээр үлдэгдэл нь МЭ I зуун буюу Ромын эзэнт гүрний үед хамаарахыг судлаачид тогтоосон байна. Тухайн газраас нийт 129 хүний араг ясны үлдэгдэл олдсон нь батлагдсан бөгөөд нэмэлт малтлагын явцад илүү олон яс олдсон тул шинжээчид цогцсуудын тоо 150-иас давсан гэж үзэж байна.
Венийн музейгээс мэдээлснээр, МЭ III зуун хүртэл үйлдэж байсан шарилыг чандарлах зан үйлээс үүдэн тухайн үеийн араг ясны олдворууд тун ховор олддог ажээ. “МЭ 100-аад оны үед Ромын эзэнт гүрний эзэмшил дэх Европын газар нутгуудад чандарлах зан үйл үйлдэх нь түгээмэл байсан тул араг ясны үлдэгдлүүд олдсон нь тун ховор тохиолдол болж байна” гэж хотын археологийн албаны дарга Кристина Адлер-Волфл ярилаа.

Музейн мэдээлснээр, олдворуудыг шинжлэхэд 20-30 насны, дан эрэгтэй хүмүүсийн араг яс байсан бөгөөд тулалдаанд амь үрэгдсэн бололтой байжээ. Тэдний үхлийн шалтгаан нь сэлэм, жад, чинжаал хутга, сумны шархтай холбоотой болох нь тогтоогдсон тул шинжээчдийн баг тэднийг тулалдааны үеэр амь үрэгдсэн хэмээн дүгнэжээ.
Археологийн малтлагыг удирдаж байсан Михаэла Биндер хэлэхдээ, Ромын дайны түүхээс үзэхэд үүнтэй харьцуулахаар олдвор үгүй гэлээ. “Германд зэр зэвсэг олддог боловч амь үрэгдэгсдийн үлдэгдлийг олох нь Ромын түүхтэй холбоотой онцгой тохиолдол мөн” гэж тэрбээр нэмж хэлжээ. Венийн музей цаашид гүнзгийрүүлсэн судалгаа хийх бөгөөд судалгаа дөнгөж эхлэлийн шатандаа явагдаж байгааг онцолсон байна.
| Ромын цэргүүдийн булш олджээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23