Мэдрэлийн физиологичид саажилттай хүмүүсийн бодлыг уншиж, бодит цагийн горимоор дэлгэц дээр харуулах болон чанга яригчаар дамжуулан дуу авиа болгон илэрхийлэх мэдрэлийн интерфейсийг бүтээжээ. Энэ технологийг АНУ-ын Сан-Франциско хот дахь Калифорнийн их сургуулийн профессор Эдвард Чангаар ахлуулсан судлаачдын баг хөгжүүлсэн бөгөөд тэдний бүтээл "Nature Neuroscience" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Энэхүү систем нь тархины хөдөлгөөнийг хянах хэсэг болох motor cortex-оос ирж буй дохиог тайлж унших чадвартай. Үүгээрээ өмнөх ижил төрлийн төхөөрөмжүүдээс давуу талтай. Өмнөх технологиуд нь өвчтөний хэлэх гэсэн үгийг ихээхэн хоцролттойгоор таньдаг тул бодит цагийн харилцан яриа өрнүүлэх боломжгүй байжээ. Харин шинэ мэдрэлийн интерфейс нь мянга гаруй үгийг өндөр хурдтайгаар илрүүлж, дэлгэц дээр харуулахын зэрэгцээ чанга яригчаар дамжуулан ярианы хэлбэрээр гаргах чадвартай болсон байна.
Судалгаанд 18 жилийн өмнө цус харвасны улмаас бүрэн саажилттай болсон, 47 настай америк эмэгтэй сайн дурын үндсэн дээр оролцжээ. Эрдэмтэд түүний тархинд 253 электрод бүхий төхөөрөмж суулгаж, хамгийн өргөн хэрэглэгддэг 1024 үгийг чангаар хэлж байна гэж төсөөлөхийг хүссэн байна. Энэ үед судлаачид motor cortex-ын идэвхжлийг ажиглан тэмдэглэж, үүнийг хиймэл оюуны (AI) RNN-T мэдрэлийн сүлжээнд ашиглах өгөгдөл болгон боловсруулжээ.
Туршилтын үр дүнд энэ AI систем өвчтөний бодлыг сааталгүйгээр уншиж, дамжуулах чадвартай болсон байна. Өмнөх технологиудтай харьцуулахад минутад 48 үг тайлж унших чадвартай бөгөөд энэ нь хэд дахин өндөр үзүүлэлт юм. Эрдэмтэд энэ ололт нь саажилттай хүмүүсийн бусадтай чөлөөтэй харилцах боломжийг нэмэгдүүлж, мэдрэлийн интерфейсийн хөгжлийг хурдасгана гэж үзэж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Саажилттай хүмүүсийн бодлыг уншдаг мэдрэлийн интерфейс бүтээжээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23