Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед “Т” ХХК-ийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт2 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дугаар зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 3,120,000 төгрөгийг, иргэний хариуцагч “Т” ХХК-иас 4,290,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “.... Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн агуулга үндэслэл нь Иргэний хуульд заасан гэм хор гаргуулах хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байсан. Манай байгууллагын автомашиныг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад уг хэрэг явдал гарсан хэдий ч компанийн автомашин явах эд ангийн болон эргэн тойрноо харахгүй байх гэмтэл огт байхгүй. Дээрх асуудал нь ажилтны илт болгоомжгүй үйлдлээс болсон. Энэ тохиолдолд ажил олгогч буюу байгууллагаас сэтгэл санааны хохирол гэх 4,290,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна...” хэмээн хяналтын шатны гомдол гаргасан байна.
Уг гомдлын дагуу эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээс “... Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон гэж үзнэ. Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтыг хэрэглэж хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хэд хэдэн алдаа гаргасан байна. Иргэний хуульд шинээр нэмж оруулсан энэхүү зохицуулалт нь иргэний эрх зүйн суурь ойлголтод тулгуурласан харилцаанд үндэслэсэн учир эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эсэх нь тухайн хүний сонголтын асуудал болно.
Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсээр байтал мөрдөгч сайн дураар, өөрийн үзэмжээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, шүүх нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ нь “..шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн эрүүгийн эрх зүйн нотолгооны стандарттай зөрчилдөхөөс гадна, шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор Шүүх шинжилгээний тухай 2022 оны хуульд заасныг зөрчсөн байна. Иймд хохирогч анхнаас нэхэмжлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, гэмт хэргийн хохирол бус мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн “хор уршиг”-ийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар нөхөн төлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан байна гэж үзээд иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эсэхээ хохиорогч өөрөө шийднэ |
2025-04-07 16:54:50
2025-04-07 16:44:16
2025-04-07 15:05:41
2025-04-07 16:54:50
2025-04-07 16:44:16
2025-04-07 15:05:41
2025-04-07 15:02:54
2025-04-07 13:50:30
2025-04-07 13:20:15
2025-04-07 13:13:02
2025-04-07 12:56:41
2025-04-07 12:19:51
2025-04-07 12:09:36
2025-04-07 12:05:27
2025-04-07 12:05:13
2025-04-07 12:01:01
2025-04-07 11:54:07
2025-04-07 11:39:52
2025-04-07 11:39:49
2025-04-07 11:24:28
2025-04-07 11:17:43
2025-04-07 10:36:04
2025-04-07 10:24:26