Илон Маск дахин их наядтан боллоо

Санхүүгийн томоохон хэвлэлүүд болох Bloomberg, Forbes-ийн мэдээлснээр, технологийн бизнесмен Илон Маскийн нийт хөрөнгө дахин 1 их наяд ам.долларын босгыг даван дээд амжилт тогтоов.

Даваа гарагт SpaceX болон Tesla компанийн хувьцааны үнэ огцом өссөнөөр Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 65 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 1.04 их наяд ам.долларт ($1,040,000,000,000) хүрчээ.

Тэрбээр анх энэ оны 6 сард SpaceX компаниа бирж дээр нээлттэй хувьцаат компани болгосны дараа дэлхийн анхны их наядтан болж байсан ч зуны турш хувьцааны үнэ унаснаар энэ статусаа түр алдаад байсан юм.

Хөрөнгийн биржийн шинжээчдийн мэдээлснээр, 10 сар гарснаас хойш SpaceX-ийн хувьцаа 13 хувиар өссөн бол Tesla компанийн гуравдугаар улирлын борлуулалтын дүн шинжээчдийн таамгаас давж, хувьцаа нь 6.7 хувиар өссөн байна. Илон Маскийн нийт хөрөнгийн 98 гаруй хувийг энэхүү хоёр компанийн хувьцаа эзэлдэг.


Илон Маск дахин их наядтан боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ