Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус аяны нээлт аравдугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт болж, 800 гаруй хүүхэд, залуус оролцов.
Энэ жилийн аянаар хүүхэд, залуучуудад бага наснаас нь хуримтлалын зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн зорилгоо тодорхойлох, орлого, зарлагаа төлөвлөх, богино хугацааны хэрэглээнээс илүү урт хугацааны санхүүгийн зорилгод ач холбогдол өгөх хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, финтекийн санхүүгийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед технологийг мэдээлэл авах, санхүүгээ төлөвлөхөд зөв ашиглахын зэрэгцээ санхүүгийн эцсийн шийдвэрийг хүн өөрөө гаргах нь чухал болохыг аяны уриагаар онцолж байна. Өөрөөр хэлбэл, технологийн өгч буй мэдээлэл, зөвлөмжийг өөрийн зорилго, хэрэгцээ, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан үнэлж, хариуцлагатай шийдвэр гаргах санхүүгийн ур чадварыг төлөвшүүлэхийг зорьж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон банк, санхүүгийн салбарын төлөөлөл оролцлоо.
Аяны нээлтийн үеэр Монголбанк болон Өмнөговь аймаг иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар гарын үсэг зурж, олон нийтийн санхүүгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд хэрэгжүүлэхээр болов. Монголбанк 2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулснаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд иргэдэд нээлттэй, байнгын ажиллагаатай “Санхүүгийн боловсролын төв” байгуулж, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөн Санхүүгийн боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн сургагч багш нар болон “Өсвөрийн санхүүчдын клуб”-ын хүүхдүүдтэй уулзан санхүүгийн зөв дадал, хуримтлал болон цаашдын боломжийн талаар ярилцлаа.
| “Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо |
“Зэсэн Богд Групп” хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд анхаарна
2026-10-02 10:21:51
2026-10-01 17:45:17
2026-09-29 16:19:15
2026-10-05 16:50:08
2026-10-05 16:26:34
2026-10-05 15:40:12
2026-10-05 15:30:24
2026-10-05 14:35:54
2026-10-05 13:23:43
Халдвартай ухна БНХАУ-аас зөвшөөрөлгүй оруулж ирсэн гэх газрыг ТЕГ-т шилжүүлжээ
2026-10-05 12:56:18
2026-10-05 10:45:29
Годрон өвчин гарсан Гуулин тосгонд 1562 ямааг устгалд оруулжээ
2026-10-05 10:38:04
2026-10-05 09:53:53
Зөвхөн талонаар шатахуун олгох шийдвэрийг зогсоолоо
2026-10-05 09:50:07
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-05 09:14:33
Годрон гэдэг нь ямаа, янгир өвчилдөг уушги, гялтангийн үрэвсэл
2026-10-05 09:14:22
Сайд асан Н.Тавинбэхийг 2019 оноос эхлэн үйлдсэн найман хэргээр шүүж байна
2026-10-05 09:02:37
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-10-05 07:43:04
Хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн
2026-10-05 07:41:10
Өнөөдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2026-10-04 08:46:42