2026 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг тархины эсүүдийг гэрлийн тусламжтайгаар нарийн удирдах optogenetics технологи болон гэрлээр идэвхждэг ионы сувгийн судалгааг хөгжүүлсэн Karl Deisseroth, Peter Hegemann, Georg Nagel хэмээх гурван эрдэмтэнд олгохоор шийдвэрлэснийг Нобелийн хорооноос албан ёсоор мэдээллээ.
Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэрлийн тусламжтай амьд организмын тархин дахь мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлэх эсвэл унтраах унтраалга маягийн зүйлийг бүтээжээ.
Энэхүү технологи нь анагаахын шинжлэх ухааны салбарт томоохон хувьсгал хийсэн бөгөөд дараах чиглэлээр практикт нэвтэрч байна:
Шизофрени, депресс, аутизм болон Паркинсон зэрэг тархины нарийн сүлжээнээс шалтгаалдаг эмгэгүүдийн шалтгааныг эсийн түвшинд гүнзгий судлах боломж олгосон.
Торлог бүрхэвчийн эмгэгийн улмаас хараагүй болсон өвчтөнүүдийн харааг хэсэгчлэн сэргээх эмчилгээний суурийг амжилттай тавиад байна.
“Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” гэж онцолжээ.
| Анагаах ухааны Нобелийн шагналыг тархины эсийг "гэрлээр асааж, унтраах" нээлт хийсэн эрдэмтэд хүртлээ |
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:01:38
2026-11-16 17:07:51
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38