Годрон гэдэг нь ямаа, янгир өвчилдөг уушги, гялтангийн үрэвсэл

Малчдын амьжиргааны эх үүсвэр болсон ямааг олноор устгахад хүргэсэн годрон өвчний мэдээллийг хүргэж байна. Годрон гэдэг нь уушиг, гялтангийн үрэвсэл, өндөр халуурах байдлаар зонхилон ямаанд илэрдэг цочмог явцтай хавьтал халдварт өвчин. Годрон өвчнөөр зөвхөн ямаа өвчилдөг бөгөөд нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр халдварлана. Ингэхдээ өсвөр насны ямаа илүү өвчлөмтгий болно.  Түүнчлэн янгир ямаа өвчилнө.

Халдвар агаар дуслын замаар дамжина. Бэлчээр, ус нэгтэй газарт халдварт богино хугацаанд сүрэгт тархана. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварлагдсан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Архаг өвчтэй болон тээгч ямаа нь эрүүл сүрэгт халдвар тараах боломжтой. Ямаа хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно. Халдвар шинээр авсан малд 2-3 хоног үргэлжилж байгаад үхдэг. Годрон өвчин байнга гардаг нутагт архаг, архагдуу хэлбэрээр илэрч шинж тэмдэг бүдэг, хааяа ханиалгах шинж тэмдэгтэй. 


Годрон гэдэг нь ямаа, янгир өвчилдөг уушги, гялтангийн үрэвсэл
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0