Ц.Элбэгдоржийн хуурай дүү, Ц.Анандбазарын ойрын хүн гэгдэх Э.ГАЛБАДРАЛ Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу?
Ардчилсан нам боловсон хүчний дутагдалд орсныг илчлэх нэг сунгаа нь Ардчилсан залуучуудын холбооны даргаараа Ц.Элбэгдоржийн хуурай дүү, Ц.Анандбазарын ойрын хүн Э.Галбадралыг тавьсан явдал байв.
Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбооны тэргүүний дүрээр Ц.Элбэгдоржид тоогдсон Э.Галбадралыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ цүнх сайн барилгаа хэмээн “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар шагнаж байв. Түүгээр ч зогсохгүй Ц.Элбэгдоржийг 2017 онд Ерөнхийлөгчөөс буух үед Э.Галбадрал АНУ-ын Сан-франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдож, АНУ-д гурван жил ажиллаж, Ц.Элбэгдоржийн орогнох нүхийг ухаж байсан гэж ярих хүн олон.
Төрийн өмчийн хэдэн компанийн захирлын суудлыг оймс шигээ сольж, цүнх баривал хэрхэн дээшээ цойлж болохыг үзүүлсэн Э.Галбадрал Ц.Элбэгдоржийн нэр, нөлөө багасаад ирэх цагт түших хүнээ өөр хүнээр сольчихов. Тэр нь “Сод Монгол” группын босс МАН-ын угшилтай Ц.Анандбазар. Түүнтэй нийлсэн учир Э.Галбадралын төрсөн дүү Э.Цогбадрал нь Ц.Анандбазарын баруун гар аж. Ингээд л ах дүүсийн холбоосоор тэд ойртож, улмаар Булганы угсаатай учраас ийнхүү амархан учраа ололцчихов.
Э.Галбадралын дүү Э.Цогбадрал 2024 онд хууль зөрчин Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга гэсэн албан тушаалд очиж байв. Хачирхалтай нь уг газарт ийм албан тушаал байдаггүй. Э.Цогбадрал Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны тамгыг хууль бусаар эзэмшиж, хууль бусаар тамга дарж “Алтан Дорнод Монгол”-ын гэгдэг Тордайн Ганболдод үйлчилж түүний эзэмшлийн “Тернатур”, “БЛМТУР”, “МДтревел” зэрэг компаниудад Нүхтийн ам орчимд ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар барилга барих нөхцөл боломжоор хангажээ.
Ингээд зогссонгүй. Өөрийн улс төрийн ах болох Ц.Анандбазарт Бага тэнгэрийн аманд их хэмжээний газар олгож, тансаг хаус барих гол ажилд нь оролцсон гэгддэг. Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан.
Ташрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө “Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртсөн Э.Галбадрал дэлбэрэлтэд өртөөд ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж байлаа. Бүрэн эдгээгүй байхдаа шахуу УИХ-ын гишүүн болохоор улайрч байсан гэсэн үг л дээ.
АЗХ бол АН-ын дараагийн 10–20 жилийн лидерүүдийг төрүүлэх газар байх ёстой. Тэндээс өнөөдрийн залуус өөрсдийн үеийн улс төрчийг харах ёстой.
Гэтэл энэ мэт улс төрийн тавцанд гарах хүсэлдээ автаж, улайран зүтгэх Э.Галбадралд өгсөн нь хэр зохистой вэ.
| Э.Галбадрал Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу? |
Сайд асан Н.Тавинбэхийг 2019 оноос эхлэн үйлдсэн найман хэргээр шүүж байна
2026-10-05 09:02:37
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-03 14:41:20
Иргэдээ бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдэд анхааруулав
2026-10-02 17:53:50
2026-10-06 17:04:56
2026-10-06 15:32:48
2026-10-06 15:14:39
2026-10-06 14:32:17
2026-10-06 14:06:12
Хилээр 1 кг 630 гр “мөс” нэвтрүүлэхийг завдлаа
2026-10-06 12:11:35
Э.Галбадрал Ардчилсан залуучуудыг төлөөлөх эрхтэй юу?
2026-10-06 10:39:26
"Б.Баатарын гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт авагдсан"
2026-10-06 10:37:45
2026-10-06 07:10:28
2026-10-06 07:00:00
2026-10-05 16:50:08
2026-10-05 16:26:34
2026-10-05 15:40:12
2026-10-05 15:30:24
2026-10-05 14:35:54
2026-10-05 13:23:43
Халдвартай ухна БНХАУ-аас зөвшөөрөлгүй оруулж ирсэн гэх газрыг ТЕГ-т шилжүүлжээ
2026-10-05 12:56:18
2026-10-05 10:45:29
Годрон өвчин гарсан Гуулин тосгонд 1562 ямааг устгалд оруулжээ
2026-10-05 10:38:04
2026-10-05 09:53:53
Зөвхөн талонаар шатахуун олгох шийдвэрийг зогсоолоо
2026-10-05 09:50:07
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-05 09:14:33
Годрон гэдэг нь ямаа, янгир өвчилдөг уушги, гялтангийн үрэвсэл
2026-10-05 09:14:22
Сайд асан Н.Тавинбэхийг 2019 оноос эхлэн үйлдсэн найман хэргээр шүүж байна
2026-10-05 09:02:37
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-10-05 07:43:04
Хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн
2026-10-05 07:41:10