Зөвхөн талонаар шатахуун олгох шийдвэрийг зогсоолоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн шатахуун түгээх станцуудад хяналт тавин ажиллаж байна. Энэ үеэр “Магнай трейд” ХХК-ийн зарим шатахуун түгээх станц зөвхөн талонаар шатахуун олгож байсныг зогсоож, иргэдэд хэвийн олгохоор боллоо. Хайлаастын уулзварт байрлах шатахуун түгээх станцад холбогдох мэдээлэл ирээгүй байсан тул орлого буусны дараа иргэдэд шатахууныг ялгаварлалгүй олгохоор болсон байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь зогссон шатахуун түгээх станцуудын нөөцийн үлдэгдлийг шалгаж, шатахууны хангамжийг шуурхай нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллаж байна. 


Зөвхөн талонаар шатахуун олгох шийдвэрийг зогсоолоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0